• 12 сарын 23, Даваа гараг
БАРУУН БҮСИЙН ТУСГАЙ ОЛИМПОД БАЯНХОНГОРЫН БАГ ТАМИРЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
165 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Говь-Алтай аймагт энэ оны нэгдүгээр сарын 29-нөөс хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд болсон Баруун бүсийн тусгай олимпод Завхан, Увс, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай гэсэн долоон долоон аймгийн Оюуны бэрхшээлтэй 100 гаруй хүүхдүүд оролцлоо. Тэд сагсан бөмбөг, ширээний теннис, байрнаас уртад үсрэх, 50, 100 метрийн гүйлт, туузтай гимнастик зэрэг таван төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

Тусгай олимпт оролцсон Баянхонгор аймгийн  хүүхдүүд хоёр алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлсэн. Тамирчин Б.Содномцог байрнаас уртын харайлт, 100 метрийн  гүйлтэд оролцож  төрөл тус бүрээс алтан медаль,  С.Мөнх-Учрал ширээний теннисээс  мөнгөн медаль,  Ү.Эрдэнэтунгалаг  ширээний теннис,  Б.Мөнхбат 100 метрийн гүйлт, Б.Эрдэнэтуяа 50 метрийн гүйлтэд оролцож тус бүр хүрэл медаль хүртлээ.  Баруун бүсийн тусгай олимпт оролцсон тамирчдад аймгийн Засаг даргын нөөцөөс 700.0 мянган төгрөгийг дэмжлэг үзүүлжээ.

 

 

Нийгмийн бодлогын хэлтэс

2017-02-03 06:05:15