• 12 сарын 23, Даваа гараг
ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДАВ
150 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монгол Улсын Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлд “Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий 5-7 иргэний төлөөллөөс бүрдсэн орон тооны бус Иргэний зөвлөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд байна” гэж заасны дагуу Иргэний зөвлөлийн гишүүдийн сонгон шалгаруулалтыг 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 14 хоногийн хугацаанд зарлаж байна.

ТАВИГДАХ ШААРДЛАГА, БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан иргэн дараах материалыг бүрдүүлж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албанд 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн дотор ирүүлнэ. Үүнд:

1.Товч намтар /Төрийн албан хаагчийн анкет/

2. Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт заасны дагуу хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэх хуудас

БУСАД

Иргэний зөвлөлд нэр дэвшсэн иргэдийн жагсаалт, товч намтрыг цахим хуудас, мэдээллийн самбар болон бусад хэлбэрээр иргэдэд ил тод тавьж санал авах замаар шалгаруулна.

 

Харилцахутас: 70444072

Сонгон шалгаруулах комисс

2017-02-07 08:18:49