• 12 сарын 23, Даваа гараг
“ХУУЛИА ДЭЭДЭЛЬЕ” АЯН ЭХЛЭЛЭЭ
210 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс жил бүр уламжлан зохион байгуулдаг “Хуулиа дээдэлье” аяныг “Хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд иргэн бүрийн оролцоо” сэдвийн хүрээнд хоёрдугаар дугаар сарын 08-22-ны өдрийг дуустал 14 хоногийн хугацаатай зохион байгуулж байна.

 

Аяны хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад зөв хүмүүжил, ёс зүйн төлөвшил олгох зорилгоор Номундалай цогцолбор сургууль, Номгон ахлах сургууль, Эрдэнэмандал ахлах сургууль, Эрдэм ахлах сургууль, Соогоо сейкео сургуулийн захирал нар энэ сарын 08-15-ны хооронд  ахлах ангийн нийт 3700 гаруй сурагчдад цуврал лекцийг уншлаа.

 

Мөн хүүхдийг  гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирох, холбогдохоос урьдчилан сэргийлэхэд сургуулийн удирдлага, нийгмийн ажилтан, эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах, мэргэжил арга зүйгээр хангах, энэ ажилд хүүхдүүдийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхэд хүүхэддээ сайнаар нөлөөлөх, тэдний хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор хоёрдугаар сарын 20-22-ны өдрүүдэд сургалт, зөвлөгөөн, дэвжээ тэмцээн гэсэн шат дараатай арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар аж.

 

Мөн тус хэлтэс Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 20 сумын газрын даамал нарт энэ сарын сарын 16-ны өдөр “Төрийн албан хаагчийн ёс зүй”, “Нийтийн сонсголын тухай хууль”-иар сургалт хийлээ.

2017-02-16 07:44:50