• 12 сарын 23, Даваа гараг
Хамгийн өндөр настандаа бэлэг гардуулав
207 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн  ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр Баянхонгор сумын гуравдугаар багийн иргэн,өндөр настан Ч.Цэндэд Монгол Улсын Ерөнхийлөгийн гарын бэлгийг гардууллаа.

 

Ч.Цэнд нь өдгөө 104 насыг зооглож буй Баянхонгор аймгийн хамгийн өндөр настай гурван хүний нэг юм. Тэрээр найман хүүхэд төрүүлж өсгөжээ. Тэдний хамгийн том нь 73 настай бол хамгийн бага нь 47 настай аж.

Ч.Цэнд гуай нийт баянхонгорчууддаа урт удаан насалж, улс нийгмийнхээ төлөө ихийг хийж бүтээгээрэй хэмээн захилаа. Хөдөлмөрлөсөн хүн амжилтад хүрч, хамт олондоо үнэлэгддэг тул залхуурлаас хол байж, ажил хөдөлмөрийн амтанд дурлахыг онцолсон юм.

 

Тэрээр залуудаа нэгдлийн хонь маллаж, нэг жилдээ 500 төл авч, бойжуулдаг байжээ.

Аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр 104 настай Цэнд гуайд эрүүл энхийг хүсч, гарч буй тахиа жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхын ерөөлийг өргөн дэвшүүлэв. 

2017-02-24 12:31:21