• 12 сарын 23, Даваа гараг
МАРШ ТАКТИК, ТУСГАЙ БЭЛТГЭЛИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЭХЛЭЛЭЭ
187 ХҮН ҮЗСЭН БАЙНА

“Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 96 жилийн ойг тохиолдуулан Батлан хамгаалах бодлого зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг иргэдэд сурталчлах, хүүхэд залуучууд, өсвөр үеийнхэнд цэрэг, эх оронч үзэл хүмүүжлийг төлөвшүүлэх, харилцан ажиллагаатай байгууллага, аж ахуйн нэгжүүд, Зэвсэгт хүчний анги, салбарууд, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Аймгийн Засаг даргын нэрэмжит Зэвсэгт хүчний анги, салбарууд, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд зохион байгуулах марш тактик, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах  тэмцээн 3-р сарын 10-ний 10:00 цагт баганат талбайд эхэллээ.

Марш тактикийн тэмцээнийг нээж Засаг даргын орлогч Б.Батсуурь үг хэлж баг тамирчдад амжилт хүслээ.  

Марш тактикийн тэмцээнд Зэвсэгт хүчний 339-р ангийн - 4, Цагдаагийн газрын - 2, Онцгой Байдлын Газрын – 1, ШШГА-ны – 1, Зэвсэгт хүчний 143-р ангийн – 1,  нийт 9 баг хурд хүч, авхаалж самбаагаа сориж байна. Тэмцээн ерөнхий цэргийн саад, гүйлт, буудлага, хими, зэрэг төрлүүдээр явагдах ба гүйлтийн цагт шагнал, алдаа торгууль хэр гаргасан, хэр хугацаанд барианд орж ирснийг харгалзан шүүгчид байр эзлүүлэх юм байна.

2017-03-10 04:49:37