• 05 сарын 10, Бямба гараг
БҮХ НИЙТИЙН МАРАФОН ГҮЙЛТ БОЛЛОО
217 ХҮН ҮЗСЭН БАЙНА

“Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 96 жилийн ойг тохиолдуулан Баянхонгор аймгийн Засаг даргын нэрэмжит “Монгол цэрэг - 96” бүх нийтийн марафон гүйлт боллоо.

 

Марафон гүйлтэд 28 байгууллагын 300 гаран тамирчид оролцож 5 км-т гүйсэн ба энгийн эрэгтэй төрөлд

 

“Хонгор нутаг спорт аялал” клубын тамирчин М.Санжаасүрэн

 

энгийн эмэгтэй төрөлд 9-р багийн иргэн М.Энхзаяа

 

тусгай төрөлд зэвсэгт хүчний 339-р ангийн алба хаагч дэд ахлагч М.Мижиддорж нар барианд түрүүлж орж ирэв.  

"Монгол цэргийн өдөр", зэвсэгт хүчний 96 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан марш тактик, марафон гүйлт болон бусад тэмцээн уралдааны шагналыг 2017.03.16-ны өдрийн 16:00 цагт болох баярын хурал дээр гардуулах юм байна. 

"Монгол цэргийн өдөр", зэвсэгт хүчний 96 жилийн ойд зориулсан арга хэмжээнүүд дараах хуваарийн дагуу явагдаж байна.

1,Улсын тэргүүний анчин С.Шаравын нэрэмжит ангийн бууны буудлагын нээлттэй тэмцээн - 03 дугаар сарын 15-ны өдрийн 14.00 цагт Буудлагын полигонд 
2,“Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 96 жилийн ойн баярын нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээн - 03 дугаар сарын 16-ны өдрийн 10.00 цагт Спорт зааланд
3,“Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 96 жилийн ойн баярын нэрэмжит ширээний теннисний тэмцээн - 03 дугаар сарын 16-ны өдрийн 10.00 цагт Спорт зааланд
4,Аймгийн Засаг даргын нэрэмжит Үндэсний бөхийн барилдаан /төрийн албан хаагч 64 цолгүй залуу бөхийн барилдаан/ 03 дугаар сарын 17-ны өдрийн 09.00 цагт Спорт зааланд
5,“Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 96 жилийн ойд зориулсан баярын хурал, хүндэтгэлийн концерт, шагнал гардуулах ёслолын ажиллагаа - 03 дугаар сарын 17-ны өдрийн 16.00 цагт Хөгжимт драмын театрт
6, Баянхонгор цэргийн хүрээний оройн нэгдсэн тооллого 03 дугаар сарын 17-ны өдрийн 18.00 цагт Баганат талбайд тус тус болно.

2017-03-15 06:07:28