• 01 сарын 04, Бямба гараг
Зэвсэгт хүчин үүсч хөгжсөний 96 жил, Монгол цэргийн өдрийн арга хэмжээ өндөрлөлөө
239 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монгол улсад шинэ зэвсэгт хүчин үүсч хөгжсөний 96 жил, Монгол цэргийн өдөрт зориулсан баярын хурал болж өндөрлөлөө. Хуралд аймгийн төр захиргааны удирдлагууд болоод Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагууд албан хаагчид, Зэвсэгт хүчний 339-р ангийн бие бүрэлдэхүүн  оролцов.

Баярын хурлыг нээж аймгийн ИТХ-ын Ц.Отгонбаяр, Зэвсэгт хүчний 339-р ангийн хурандаа н.Эрхэмбаяр нар  үг хэллээ. Мөн энэ үеэр Монгол улсын аюулгүй байдлыг батлан хамгаалах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, иргэдийн амар тайван амьдралын баталгааг хангах хүндэт үүргээ нэр төртэй биелүүлсэн зарим хүмүүсийг шагнав.

 

Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Баянхонгор сумын иргэн н.Пүрэвдорж Монгол улсын хүндэт иргэн, ОБГ-ын дарга, хурандаа Т.Мөнхбаатар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ахмад Түмэнжаргал нар  “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”, Цагдаагийн газрын дарга Б.Оюутболд “Цэргийн хүндэт медаль”-аар тус тус шагнажээ.  Түүнчлэн энэхүү баярын хурал дээр цол нэмсэн албан хаагчдад цолны үнэмлэх тэмдгийг гардуулж хүндэтгэл үзүүллээ.

Зэвсэгт хүчний түүхт 96 жилийн ой, Монгол өдрийг тохиолдуулан аймгийн ЗДТГ болоод Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд хамтран энэ сарын 13-17-ныг хүртэлх хугацаанд  төлөвлөгөөт ажлуудыг зохион явуулсан.

Энэ хүрээнд аймгийн Засаг даргын нэрэмжит Зэвсэгт хүчний анги, салбарууд, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын марш тактикийн  тэмцээн, эмэгтэй албан хаагчдын цэрэг-спортын “БУУХИА” тэмцээн, Нутгийн удирдлагын ордонд үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын албан хаагч, ажилтнуудын дунд буудлага, цэрэг-спортын “БУУХИА” тэмцээн, хуулийн болон хууль сахиулах байгууллагуудын “Хамтын ажиллагааг сайжруулах нь” зөвлөгөөнийг зохион байгууллаа. Мөн Зэвсэгт хүчний анги, салбарууд, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын буудлагын тэмцээн, Аймгийн Засаг даргын нэрэмжит “Монгол цэрэг-96” бүх нийтийн марафон гүйлт, Улсын тэргүүний анчин С.Шаравын нэрэмжит ангийн бууны буудлагын нээлттэй тэмцээн, “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 96 жилийн ойн баярын нэрэмжит сагсан бөмбөг, ширээний теннисний тэмцээн, Аймгийн Засаг даргын нэрэмжит Үндэсний бөхийн барилдаан /төрийн албан хаагч 64 цолгүй залуу   бөхийн барилдаан/ зэрэг арга хэмжээг зохион явуулсан юм.

Энэ сарын 17-ны өдөр Монгол цэргийн өдөрт зориулсан арга хэмжээний нэгдсэн хурал хийж тэмцээн уралдаанд амжилттай оролцсон баг тамирчдадаа шагнал гардуулж, хүндэтгэлийн концерт тоглолоо.

 

Хүндэтгэлийн концертийн дараа Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд, Зэвсэгт хүчний 339-р ангийн бие бүрэлдэхүүн баганат талбайдаа хүндэтгэл үзүүлж, Баянхонгор цэргийн хүрээний оройн нэгдсэн тооллого явуулснаар Монгол цэргийн баярын хурал өндөрлөв.

Б.ТЭГШБУЯНТ

 

2017-03-17 13:03:06