• 12 сарын 23, Даваа гараг
Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын салбарт өргөтгөсөн шалгалт хийнэ
147 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын сайд Н.Номтойбаяр салбар байгууллагын мэргэжилтнүүдтэй өнөөдөр уулзав. Тэрээр яамны зүгээс баримтлах бодлого зорилт, хийж хэрэгжүүлэх ажлын тухайд товч мэдээлэл хийлээ.

 

Н.Номтойбаяр сайд ажил авснаасаа хойш тус салбарт мөнгө завших буюу хулгайн асуудал их байсныг хяналт шалгалтаар илрүүлсэн байна. Цаашид энэ мэт үйл ажиллагаа, зөрчил дутагдлыг ул мөргүй арилгах, төрийн ажлыг ил тод нээлттэй байдлаар явуулах үүднээс салбарынхны дунд өргөтгөсөн шалгалтыг дахин явуулахаар төлөвлөжээ.

 

Мөн энэ сарын 31-нээс өрхийн амжиргааны түвшин тогтоох судалгааны ажлыг эхлүүлэхээр болжээ. Баянхонгор аймгийн 17,000 өрх тус судалгаанд хамрагдах юм. Судалгааны 87, шивэгч 12, нийт 102 хүн тус судалгааг Баянхонгор аймагт гардан явуулна. Судалгааг явуулснаар халамжийн хавтгайрсан бодлогыг цэгцлэх ажлын эхлэл тавигдах аж.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир томоохон судалгааны ажлыг гардан эхлүүлж буй хамт олонд амжилт хүсээд айл өрхийн үнэн бодит мэдээллийг бий болгосноор халамжийн хавтгайрсан бодлогыг цэгцлэх ажлын эхлэл тавигдана. Тиймээс ажил хариуцсан судалгааны мэргэжилтэн бүр зөв шударга ажиллаарай гэдгийг уриаллаа.

2017-03-24 06:37:42