• 12 сарын 23, Даваа гараг
Б.Энхтүвшин: Бид бизнес эрхлэгчдэд төслөө танилцуулна
205 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгаас санаачлан зохион байгуулж буй хөрөнгө оруулалтын зөвлөгөөний талаар аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгч Б.Энхтүвшинтэй ярилцлаа.

 

-Хөрөнгө оруулалтын зөвлөгөөний талаар мэдээлэл өгнө үү?

 

-“Баянхонгор хөрөнгө оруулалт 2017” зөвлөгөөнийг аймгийн ИТХ, ЗДТГ-аас санаачилж энэ сарын 31-нээс зохионбайгуулахаар боллоо. Хөтөлбөрийн дагуу бэлтгэл ажил хийж байна. Зөвлөгөөнийг нэлээд өргөн хүрээтэй хийхээртөлөвлөж байгаа. Элчин сайдын яамд, гадаадын хөрөнгө оруулагчид болон  Улаанбаатар хотод үйл ажиллагааявуулдаг олон улсын тусламж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг байгууллагуудыг урьсан. Мөн нутгаасаа төрөн гарсан  бизнесменүүд болон манай аймагт хөрөнгө оруулж төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг хүмүүс оролцоно. Зөвлөгөөнийүеэр  Баянхонгор аймгийн тааламжтай орчин  зэрэг салбар бүрийг хамруулсан илтгэлийг хэлэлцүүлэхээртөлөвлөсөн. Зочид төлөөлөгчид сонирхсон төсөлдөө хөрөнгө оруулах боломжийг хангаж, бүх зүйлийг бэлтгэсэнбайгаа. Өөрөөр хэлбэл, төслийн санал тавиад, хөрөнгө оруулахыг хүссэн хүмүүстэй шууд хамтарч ажиллана.

 

Аймгийн засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажил­лагааны хөтөл­бөрийг таван үндсэн чиглэлд авчхэрэгжүүлэхээр болсон. Хүний хөгжил, нийгмийн бодлого, эдийн засгийн өсөлт үйлдвэрлэлийн бодлогын гээд. Мөн  хөдөө аж ахуй, байгаль орчин ногоон хөгжил, засаглалын гадаад харилцаа, нийгэм аюулгүй байдал хангах, дэд бүтцийн хөгжлийн чиглэлээр баталсан.

 

-Танай аймгийн хувьд хөрөнгө оруулагчдыг хэрхэн татаж, хамтарч ажиллаж байна вэ?

 

-Хөрөнгө оруулах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр ИТХ-ын тогтоолоор “Хөгжлийн корпораци” байгуулсан. Энэ корпораци  төсөл боловсруулж, түүнийг хөтөлбөр болгон хэрэгжүүлэх юм.  Бэлэн төсөл дээр хамтарч ажиллахсанал тавина. Тухайлбал, махны үйлдвэрийг каластрын чиглэлээр хөгжүүлэх төсөл боломжийг хөрөнгөоруулагчдад танилцуулна. Баянхонгор аймаг байгалийн баялагтай.  Үүнийг дэлхийн зах зээлд гаргах тал дээрхамтарна. Одоогоор санамж бичигт гарын үсэг зурсан махны хоёр үйлдвэр бий. Мөн цементийн үйлдвэр барих  техник эдийн засгийн судалгаа хийж байна. Герман, Солонгосын түншүүдтэй хамтрахаар тохиролцсон.

 

-Хөрөнгө оруулалтын зөвлөгөөний үр дүнг хэрхэн тооцож байгаа вэ?

 

-Нутгийнхаа хүмүү­сийг дэмжиж зорилгоо ажил болгох, төсөл санаачлагч хүмүүстэй холбоо харилцаа үүсгэхболомжийг эрэлхийлж байгаа. Монголын эдийн засаг сүүлийн дөрвөн жил маш хүнд байлаа.  Баянхонгор аймагт “Ажилсаг төв” гээд жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжих ажлын байр бий болгож байна.“Хөгжлийн корпораци” төсөл хөтөлбөрийг хэрэг­жүүл­нэ. Энэ асуудал бас зөвлөгөөнөөр хэлэл­цэг­дэнэ. Тэгэхээр үйлд­вэрлэгч төсөлхэрэг­жүүлэгчдийн хувьд үр дүн гарна гэж бодож байна.

 

-Жижиг дунд үйлдвэр­лэлийг яаж дэмжиж, экспортод гаргах чиглэлд ямар ажил хийж байна вэ?

 

Манай аймагт саяхан уул уурхайн чиглэлээр хөрөнгө оруулагчид зөвлөгөөн хийсэн. Энэ үеэр аймагт үйлдвэрлэсэнажлын хувцас, сүү сүүн бүтээгдэхүүн, модон эдлэл үйлдвэрлэгчид үзэсгэлэн гаргасан. Одоо болох зөвлөгөөнийүеэр дээрх үзэсгэлэнг дэлгэнэ. Гадны зах зээлд гаргах, түнштэй болох үүднээс Элчин сайдын яамд зэрэг дээрдурьдсан маш олон газруудад урилга хүргүүлсэн. Тэгэхээр бүтээгдэхүүн экспортлох, түншилж ажиллах тал дээрахиц гарна гэж бодож байна. Ер нь цаашид шинэ бүтээл оновчтой саналыг үнэлж хөрөнгө оруулна.

 

-Бусад аймагтай харьцуулбал хөрөнгө оруулалтын байдал ямар байдаг вэ?

 

-Харьцангүй сул. Сүүлийн 4-5 жилд ахиц гарч байна. Энэ ондоо  багтаж Говь-Алтай чиглэлд засмал замтайболчихвол дэд бүтцийн тал дээр асуудалгүй. Зам дагаж хөгжил гэдэг. Дэд бүтэц сайн байх юм бол хөгжих боломжөргөн болж байна. Тиймээс аймгийн жижиг дунд бизнес эрхлэгчтэй хамтарч ажиллах хүмүү­сийг дэмжинэ. Сүүлийнжилүүдэд эдийн засаг хүндэрснээр хөрөнгө оруулагчгүй болсон. Өмнө нь аймаг, сум хөгжүүлэх хөрөнгийг Засгийнгазраас жилдээ 7-8 тэрбум төгрөг хуваарилдаг байсан бол энэ жил аймгийн хэмжээнд хоёр тэрбум төгрөгтөсөвлөсөн. Мөнгө нь ч шилжиж ороогүй байна. Хямралтай байдлаас гарахын тулд эхний ээлжинд хөрөнгөоруулаач, үйлдвэр барьж жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлж хамтаръя гэж бизнес эрхлэгчдийг урьж байна. Мөнаялал жуулчлалын салбарыг түлхүү анхаарна. Баянхонгор аймаг өргөн уудам нутагтай, байгалийн үзэсгэлэнтгазруудтай гээд жуулчин татах  бүхий л зүйл байгаа. Тэдгээрийг байгалийн цогцолбор байдлаар ашиглан энэсалбарыг хөгжүүлэх хэрэгтэй.

 

2017-03-28 05:32:53