• 12 сарын 23, Даваа гараг
"Болор цом"-ыг Баянхонгорт зохион байгуулахаар ажиллаж байна
182 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Их зохиолч, Хүрэн морины хэмээн түмэн олноо алдаршсан Ч.Лхамсүрэн агсны 100 насны тэгш ой энэ онд тохиож байна. 
 
Ойн хүрээнд Баянхонгор аймгийн удирдлагууд олон ажил хийж, их зохиолчийн алдар цууг мөнхлөх, уран бүтээлийг нь дахин уншигч олноо таниулах чиглэлээр олон ажлыг хийхээр төлөвлөөд байна. Тэгвэл энэ сарын 4-нд аймгийн Засаг даргын орлогч Б.Батсуурь тэргүүтэй ажлын хэсэг Ч.Лхамсүрэн агсны гэргий Цэндсүрэнд хүндэтгэл үзүүллээ.
 
Төрийн шагналт зохиолч,яруу найрагч Ч.Лхамсүрэн гуайнх найман хүүхэдтэй өнөр өтгөн айл юм. Түүний том хүргэн Дорнот аймгийн уугуул,монгол улсын хүний гавьяат эмч Ч.Цэдэн-Иш гуай юм. Том охин Л.Пүрэвсүрэн гавьяат эмчийн гэр бүл юм.Ч.Лхамсүрэн гуайн гэргий өдгөө 90 насыг зооглож буй С.Цэндсүрэн гуай төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул юм.Цэдэн-Иш эмчийн өөрийнх нь ээж 100 настай аж. Их зохиолчийн найман хүүхдийн хамгийн том нь 73 настай бол хамгийн бага хүү Ч.Баасанхүү нь 53 нас хүрчээ. Их зохиолч амьд ахуйдаа өөрийн хүүхэд нэг бүрт зориулж шүлэг зохиож үлдээсэн нь өдгөө түүний үр хүүхдийн үнэт өв болон өвлөгджээ.
 
Тэгш ойн хүрээнд яруу найргын Болор цом наадмыг Баянхонгор аймагт зохион байгуулахаар ажиллаж буйгаа аймгийн Засаг даргын орлогч Б.Батсуурь онцлон тэмдэглэлээ. 
 
Өдгөө Лхамсүрэнгуайн найман хүүхэд өсч өндийж 70-уулаа болжээ. Улс орныхоо хөгжлийн төлөө салбар бүрт ажиллаж байна.

2017-04-05 09:15:09