• 12 сарын 23, Даваа гараг
Тогтвортой ноолуур төслийн явцыг дүгнэнэ
161 ХҮН ҮЗСЭН БАЙНА

"Тогтвортой ноолуур" төслийн ололт амжилт, цаашдын төлөвийг хамтран тодорхойлох зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо Кемпински зочид буудлын хурлын  танхимд эхэллээ. Хил хязгааргүй малын эмч нар ба Агрономич ашгийн бус байгууллага, Европын холбооноос хамтран зохион байгуулж буй уг уулзалт зөвлөгөөнд Баянхонгор, Өмнөговь аймгийн төлөөлөл хамрагдсан байна. Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал, ИТХ-ын Нарийн бичгийн дарга С.Үнэнбуян, ХХААГ-ын дарга С.Баттөр тэргүүтэй албаныхан оролцож байна. Мөн Герман улсын Элчин сайдын яам, ХХАХҮЯ, ШУТИС-ын Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэн, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч ААН-үүд оролцож байна.
 
Уулзалтаар төслийн хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, төслийн хамтрагчдын хамтын ажиллагааны уялдаа холбоо, үйл ажиллагааны ололт, цаашдын төлөвлөгөөг тодорхойлох зорилгыг талууд өмнөө тавьж хэлэцэнэ. Ялангуяа Баянхонгор аймагт хэрэгжсэн төслийн үр дүнгийн талаар хэлэлцэх юм.
 
Мөн гэрчилгээжүүлэлтийн тогтолцоог хөгжүүлэх зэрэг асуудлаар санал солилцож, төслөөс хэрэгжүүлсэн хөтөлбөрүүдэд үнэлэлт дүгнэлт өгнө.
 
2018 онд хэрэгжиж дуусах энэ төсөлд зөвхөн Баянхонгор аймаг хамрагдсанаараа онцлог. 
 

 

2017-04-06 01:44:16