• 12 сарын 23, Даваа гараг
Эрхэт хайрхан уулыг аймгийн тахилгат болголоо
201 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Эрдэнэцогт сумын Эрхэт хайрхан 5 дугаар багийн нутагт орших далайн түвшинээс дээш 3535 метрийн өндөрт өргөгдсөн Монгол орны Хангайн нурууны хоёр дахь ноён оргил “Эрхэт хайрхан” уулыг аймгийн тахилагат уул болгохоор сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдээр хэлэлцэн  саналыг аймагт уламжлсанаар Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 41 тоот тогтоолоор Баянхонгор аймгийн тахилгат уул болгох саналыг дэмжлээ.

 

“Эрхэт хайрхан” уулыг аймгийн тахилгат уул болгохоор Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны  мөрийн хөтөлбөрийн 117 дэх заалт, аймгийн нийгэм, эдийн засгийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн  106 дахь заалтад тусгагдсан ажил юм.

 

Мөн “Эрхэт хайрхан” уулыг 2 жил тутамд тахиж байхаар тогтжээ. Эл хайрхан нь хангайн нурууны хоёр дахь ноён оргил юм.

2017-04-11 04:14:24