• 05 сарын 10, Бямба гараг
Цэргийн хөгжмийн сургуульд бүртгэж байна
321 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Цэргийн хөгжмийн сургуульд Ерөнхий боловсролын сургуулийн 9, 10 дугаар ангийн эрэгтэй хүүхдүүдийг бүртгэж байна. Бүртгэл 4 дүгээр сарын 15-ныг дуустал үргэлжилнэ.  Шалгаруулалт 16-ны 11:00 цагт аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд болно.  
Цэргийн хөгжмийн сургууль нь Монгол Улсын аюулгүй байдлыг хамгаалах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын үлээвэр найрал хөгжимд бакалаврын боловсролтой “Цэргийн хөгжмийн удирдаач”, “Хөгжмийн урлаг”, дипломын боловсролтой “Цэргийн үлээвэр хөгжимчин” бэлтгэдэг. 
Тус сургуулийг сонгосноор
Ерөнхий боловсролыг мэргэжлийн боловсролтой хамт эзэмших, 
Техникийн боловсрол олгох сургалтад хамрагдах, 
Цэргийн дүрэмт хувцасаар суралцах хугацаандаа хамрагдах, 
Хөгжмийн нэгдүгээр ангидаа дотуур байранд байрлах, 
Сургалтын төлбөргүй
Төгссөний дараа ажлын байраар бүрэн хангагдах
Суралцах хугацаандаа Олон Улсын цэргийн хөгжмийн наадмуудад оролцох
Энхийг дэмжих ажиллагаанд оролцох зэрэг давуу талтай. 
Бүртгүүлэх утас: 89765569
88579889
89979261
 

 

2017-04-12 02:17:30