• 12 сарын 23, Даваа гараг
2017 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага эхэллээ
190 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Өнөөдөр/2017,04,15/ Баянхонгор аймагт цэрэг татлагын ажиллагаа эхэллээ. Цэрэгт элсүүлэх ажиллагаа энэ сарын 24-нийг дуустал аймаг даяар үргэлжилнэ. Цэрэг татлагын товчооны даргаар аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Дашцэрэн ажиллаж байна. Тус товчоо салбар бүрээс бүрдсэн 13 гишүүдтэйгээр энэ өдрүүдэд ажиллана.

 

Баянхонгор сумын тухайд өдрийн 12 цагийн байдлаар 18-22 насны 30 залуу хамргадаад байна. Нийт үзлэгт хамрагдсан залуусаас нэг хүн эрүүл мэндийн шалтгаанаар тэнцээгүй тухай үзлэгийн ерөнхий эмч мэдээллээ.

Залуусын цэрэг, эх оронч үзэл сүүлийн жилүүдэд нэмэгдсэн байна. Энэ нь жил бүрийн цэрэг татлагын үеэр явах хүсэлтэй залуусын тоо нэмэгдэж байгаагаас харагдаж байгааг ажлын хэсгийнхэн хэллээ.

 

Цэрэгт явах хүсэлтэй байгаа залуусын дунд дөрвөн ч удаа бүртгүүлж байгаа хүн байна. 

2017-04-15 04:06:03