• 12 сарын 23, Даваа гараг
ЗАСАГ ДАРГА Г.БАТЖАРГАЛ 30 ӨРХИЙГ ГАЗАР ТАРИАЛАН ЭРХЛЭХЭД НЬ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭВ
321 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Засаг дарга Г.Батжаргал 7 хоногийн пүрэв гарагт иргэдийг албан өрөөндөө хүлээн авч санал хүсэлтийг нь сонсож ажилладаг. Өнөөдөр буюу 2017.04.20-нд газар тариалан эрхлэх сонирхол бүхий 30 иргэнийг хүлээж авч уулзлаа.

Баянхонгор аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт өрхийн тариаланг дэмжих чиглэлийн хэд хэдэн ажлууд тусгагдсан байдаг. Энэ хүрээнд аймгийн Засаг дарга Г.Батжаргал өөрийн газар болон хашаагүй, орлогын эх үүсвэргүй 30 өрхийг дэмжин тус бүрд нь газар олгон хашаажуулаад, хүнсний болон нарийн ногооны үрээр хангахаар боллоо. Тус өрхүүдэд газар тариалангийн арга ажиллагааг газар дээр нь зааварчилж ажиллах мэргэжлийн агрономичийг мөн томилож өглөө.

2017-04-21 04:26:18