• 12 сарын 23, Даваа гараг
БУУЦАГААН СУМЫН НАРАН, БАЯНБҮРДНИЙ БАГУУДЫН ИНХ БОЛЛОО
212 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Сумын засаг даргын мөрийн хөтөлбөрт орсоны дагуу улирал тутам хөдөөгийн малчид хөдөлмөрчдийн хурлыг зохион байгуулж байгаа бөгөөд энэ оны эхний улиралын ажил хийж хэрэгжүүлсэн арга  хэмжээг иргэдэд тайлагнаж Засгын газар, аймаг орон нутгийн мэдээллийг танилцуулах  зорилготой багийн хурлуудыг энэ сарын 24 нөөс эхлэн зохион байгуулж байна. Тэмээтийн 1 дүгээр багийн малчидын хурлаар Тамгын газар, ЕБС,  Иргэдийн хурлаас шинээр гарсан хууль тогтоомжуудыг сурталчилж ярилцсан бөгөөд хөдөө аж ахуйн салбарт хийгдэж буй ажлын талаар малчид сонирхож байлаа.

Нарангийн 5 дугаар багийн иргэдийн нийтийн хурал 80 орчим иргэдийн ирцтэйгээр хуралдсан бөгөөд энэ хуралд сумын удирдлагаас гадна  Аймгийн Засаг даргын орлогч Батсуурь оролцож иргэдийн сонирхсон асуултанд хариулт өгсөн юм.  Энэ үеэр тус багийнхан нээлттэй зарчмаар 2 үндсэн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.Тухайлбал Байдрагийн гүүрний орчимд архи согтууруулах ундаа худалдан борлуулах зөвшөөрөл олгохгүй, тэнд оршин суугчид хулгайгаар зардагыг бүрэн болиулах шийдвэр гаргасан байна. Мөн “Эвдэрсэн газаргүй Баянхонгор “ хөтөлбөрийн хүрээнд тус багийн Онийн булан, Андаагийн дэнжийн эвдэрсэн 3 га газрыг нөхөн сэргээлгэх шийдвэрийг олонхоороо  гаргалаа. . Энэ үеэр  сумын Эрүүл мэндийн төвийн "МАНДАХ НАРАН" баг эрүүл мэндийн болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж их эмчийн урьдчилан сэргийлэх үзлэг , хөнгөлөлтэй эмийн жороор ард иргэдэд үйлчиллээ. Мөн гэр цэцэрлэгт хүмүүжиж байгаа 26 хүүхдэд урьдчилан сэргийлэх үзлэг хийж, ажилагсдад нь "Гэдэсний халдвараас сэргийлье" сэдэвт сургалтыг хийлээ.

Баянбүрдний багийн 77 иргэн цугларч иргэдийн нийтийн хурлаа зохион байгуулсан бөгөөд дээр дурьдсан хөтөлбөрийн хүрээнд судалгаанд орсон Бор цохионы 1 га газрыг нөхөн сэргээлгэхээр нэмэлтээр Хүрдэтийн бага булангийн эвдэрсэн газрын нөхөн сэргээлэгхээр шийдвэр гаргалаа. Энэ үеэр сумын Засаг дарга Ж.Алтанцэцэг тус багийн иргэдийг сумынхаа сургуульд хүүхдээ суралцуулахыг уриаллаа.

2017-04-28 04:43:12