• 12 сарын 23, Даваа гараг
2016 ОНЫ 1 ДҮГЭЭР ЭЭЛЖИЙН ЦЭРГҮҮД ХАЛАГДАЖ ИРЛЭЭ
188 ХҮН ҮЗСЭН БАЙНА

2016 оны 1 дүгээр ээлжээр цэргийн жинхэнэ албанд татагдан хугацаат цэргийн албаа нэр төртэй хаасан залуус  2017.05.01-нд халагдаж ирлээ. Улаанбаатар хот, Өвөрхангай, Овоотын цэргийн ангид албаа амжилттай хаасан залуусыг тэдний залуусын аав ээж, гэр бүл, найз нөхөд болон аймгийн Засаг дарга Г.Батжаргал, Баянхонгор сумын Засаг дарга Ж.Мөнхсоёл, ЗДТГ-ын Цэргийн Штабын дарга, хурандаа Б.Энхбаатар зэрэг албаны хүмүүс халуун дотноор угтаж авлаа.

 

Эр цэргийн албаа нэр төртөй хаагаад эргээд энгийн амьдралд шилжиж буй залуустаа аймгийн Засаг дарга Г.Батжаргал  баяр хүргэж амжилт хүсээд цэрэг хүний тэсвэр тэвчээр, хатуужилд суралцаж зөв сайхан төлөвшсөн олон залуусын  хийж бүтээх үүрэг оролцоог эх нутаг элгэн садан тань хүлээж байгаа гэдгийг онцлон тэмдэглэв.

Эдгээр залууст цаашдаа ажил хөдөлмөр эрхлэх, сурч боловсрох тал дээр нь аймгийн ХХҮГ, Насан туршийн боловсрол олгох төв, Эрүүл мэнд- Нийгмийн даатгалын хэлтэс, Политехникийн коллежийн холбогдох мэргэжилнүүд тодорхой мэдээлэл өгч гарын авлагаар хангалаа.

Засаг дарга Г.Батжаргал болон бусад холбогдох албаны хүмүүс энэ үеээр цэргийн албаа нэр төртэй хаасан залууст дурсамж, батламж болон бусад холбогдох биеийн байцаалт бичиг баримтыг нь хүндэтгэлтэйгээр гардуулж өглөө

2017-05-01 12:19:12