• 12 сарын 23, Даваа гараг
2018 ОНД ХХААГ ШИНЭ ЛАБОРАТОРИТОЙ БОЛНО
271 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Засаг дарга Г.Батжаргал аймгийн ХХААГ-ын үйл ажиллагаатай танилцаж тус хамт олны санал хүсэлтийг сонслоо.Хүнс хөдөө аж ахуйн бодлогыг аймагтаа зангидаж авч явдаг тус хамт олон 3 алба бүхий  26 ажил мэргэжилтний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулдаг байна.

Энэ жил Баянхонгор аймаг 1070 га газарт газар тариалангийн ажил явуулах ба 620 шинэ хээлтүүлэгчийг орон нутгийн хэмжээнд тавих тендерийг зарласан байна. Мөн 6 сумын 23000 га газарт 36 тонн бэлдмэл ашиглан үлийн цагаан оготно усгах ажлыг ХХААГ-аас эхлүүлжээ.
ХХААГ-аас хэрэгжүүлж буй ажил болоод малчдын мэдвэл зохих асуудлын хүрээнд Баянхонгор аймгийн 90 багт тус газрын мэргэжилтнүүд 5 хэсэгт хуваагдан хүрч ажиллах төлөвлөгөөтэй байгаа ба энэ ажлыг Засаг дарга дэмжихээ илэрхийллээ.
ХХААГ-ын мал эмнэлгийн ариун цэврийн итгэмжлэгдсэн лабораторийн барилга 1960 онд баригдсан ба барилгын чанар муудаж эрүүл ахуйн шаардлага хангахгүй түвшинд хүрч, лабораторын өрөөнүүдийн хана мөөгөнцөрдсөн зэрэг нь ажилчидын хувьд ажлаа хэвийн явуулахад хүндрэл үүсгээд байгаа юм байна. Аймгийн Засаг дарга энэ нөхцөл байдалтай газар нь танилцаад ирэх онд тус газрын лабораторын байрыг шинээр бариулахаар шийдвэрлэлээ

 

2017-05-01 12:35:12