• 12 сарын 23, Даваа гараг
УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭЛДЭВ-ОЧИР ТОЙРОГТОО АЖИЛЛАЖ БАЙНА
153 ХҮН ҮЗСЭН БАЙНА

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир Эрдэнэцогт Баян-Овоо иргэд хөдөлмөрчидтэй уулзаж санал хүсэлтийг нь сонсож зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажиллалаа.

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир өнгөрөгч намар Эрдэнэцогт сумын 5 багийн эмч нарыг мотоциклоор унаажуулсан бол энэ үеэр ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбаттай тус суманд ажиллахдаа Эрдэнэцогт сумыг эмнэлгийн тусламж үйлчилгээний 1 пургон автомашинтай болгосон ба эрүүл мэндийн төвд шаардлагатай байсан зарим тоног төхөөрөмжийг олгосон юм. Мөн 10 өндөр настанд явуулын эмийн сан, Баян-Овоо, Эрдэнэцогт сумын тус бүр 8 иргэнд интермед эмнэлэгт үзүүлж оношлуулах эрхийн бичиг, 8 иргэнд Оргил рашаан сувилалд амрах эрхийн бичгийг олголоо.

Эрдэнэцогт сумын соёлын төвийн техник аппаратур ашиглахад хүндрэлтэй болсон ба шинэчлүүлэх хүсэлтээ энэ үеэр их хурлын гишүүнд өргөн барьсан юм.

 

 

2017-06-07 11:19:57