• 05 сарын 10, Бямба гараг
ЦЭЦЭРЛЭГТ ХАМРАГДАЖ ЧАДААГҮЙ 100 ХҮҮХЭД ЦЭЦЭРЛЭГТЭЙ БОЛЛОО
198 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор сумын 6-р цэцэрлэгийн өргөтгөлийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.

Баянхонгор аймгийн хэмжээнд цэцэрлэгийн насны 800 хүүхэд цэцэрлэгт явж чададгүй бөгөөд Баянхонгор аймаг хүүхэд бүрийг сургуулийн өмнөх насны боловсролд хамруулах бодлогыг баримталж байгаа ба 100 хүүхдийг эхний ээлжинд цэцэрлэгт хамрагдах боломжийг ийн олголоо.

Тус цэцэрлэгийг концессийн гэрээгээр 1 тэрбум 245 сая төгрөгний төсөвтэйгээр Зүүн шанд ХХК барьж гүйцэтгэсэн ба цэцэрлэг ажилласанаар 5 хүнийг байнгын ажлын байраар хангаж байгаа юм байна.

2017 онд 4 цэцэрлэг нэмэгдэн баригдах ба хүүхдийн хөгжлийг дэмжих тал дээр их хурлын гишүүдийн оролцоо дэмжлэгээр Баянхонгор аймаг бодитой ажлуудын хийж эхлээд байна.

 

2017-06-07 11:45:45