• 12 сарын 23, Даваа гараг
ЭХ ҮРСИЙН БАЯРААР 72 ЭХ АЛДАРТ ЭХИЙН ОДОНГООР ШАГНАГДАВ
297 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар олон хүүхэд төрүүлэн, өсгөн хүмүүжүүлсэн Баянхонгор аймгийн нэр бүхий 72 эхэд алдарт эхийн-1, 2-р одонг олгосныг УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Л.Элдэв-Очир, ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Аймгийн Засаг дарга Г.Батжаргал, Баянхонгор сумын Засаг дарга Ж.Мөнхсоёл нар эх үрсийн баярын өдөр гардууллаа.

Энэ үеэр Баянхонгор сумын шилдэг сурагчаар шалгарсан Ж.Түвшинбаяр, Б.Анхбаяр, П.Цэрэндорж, Э.Мандухай-Үжин нарт цом, өргөмжлөл, мөнгөн шагналаа гардаж авлаа.

Энхрий үрс, ээжүүдээрээ гоёсон эх үрсийн баярын арга хэмжээ одонтой, баяртай, хөөртэй, бахдалтай үргэлжилж байна.

Монголын үрс маш олон болох болтугай

 

2017-06-07 11:54:30