• 01 сарын 10, Баасан гараг
ЭХ ҮРСИЙН БАЯРЫН НЭЭЛТЭД УИХ-ЫН ГИШҮҮД ОРОЛЦЛОО
243 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Хүүхэд бүр гэр бүлдээ аз жаргалтай эх үрсийн баярын арга хэмжээний нээлт аймгийн Баганат талбайд боллоо.

Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас зохион байгуулж буй тус арга хэмжээний эхэнд сурлага, урлаг, спортоор манлайлагч хүүхэд багачууд баярын жагсаал хийж алхлаа.

Эх үрсийн баярыг аймгийн Засаг дарга Г.Батжаргал нээж үг хэлэхдээ Хонгор нутгийн ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа хөгжил, сэтгэлгээ, манлайлал, чадвараар ямагт бахархаж явдгаа хэлэв. Чөлөөт бөхийн төрлөөр ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг тамирчдын зам болон бусад зардлын 40 сая төгрөгийг аймаг орон нутаг төсвийн тодотголдоо тусгахаар болсон ба 2018 онд галзуу хулгана, алсыг харагчтайгаар хүүхэд багачууд энэ өдөр баяраа тэмдэглэх болно гэдгийг онцлов.

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Г.Занданшатар, ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат нар тус арга хэмжээнд оролцож мэндчилгээ дэвшүүллээ. Баянхонгор аймгаас сонгогдсон УИХ-ын 3 гишүүн тойргийнхоо тус бүр 2000 хүүхдэд баярын бэлгийг хүргүүлсэн аж.

 

2017-06-07 11:58:49