• 12 сарын 23, Даваа гараг
Н.ЛИТОВ БАЯНХОНГОР АЙМГИЙН ХҮНДЭТ ИРГЭН БОЛОВ
175 ХҮН ҮЗСЭН БАЙНА

МОНГОЛ УЛСААС МАКЕДОН УЛСАД СУУГАА ӨРГӨМЖИТ КОНСУЛ, МАКЕДОНЫ ОД, АРХИТЕКТУР, ЗАГВАР ЗОХИОН БҮТЭЭГЧ, ЯРУУ НАЙРАГЧ Н.ЛИТОВ БАЯНХОНГОР АЙМГИЙН ХҮНДЭТ ИРГЭН БОЛЛОО

Н.Литов нь Баянхонгор аймгийн Өлзийт сумын уугуул. Тэрээр 1968 онд Югослав улсад архетиктурын чиглэлээр суралцаж 1974 онд төгсжээ. Улмаар Монгол Улсын барилгын зургийн төв институтад 10 гаран жил ажиллсан байна. Гэр бүлийн хүний биеийн байдлаас шалтгаалан эргэн Югослав улсыг зорьж өдгөөг хүртэл ажиллаж амьдарч байна. Югославын холбооны улсууд зардарч, бүгд найрамдах улсууд тасарч Македон улс 2 гаруй жилийн өмнө тусгаар тогтносон ба тусгаар тогтносон тэрхүү цагаас Македон улс дахь Монголын өргөмжит консулын албыг хариуцлагатайгаар хашиж байгаа нэгэн юм.

Хамгийн сүүлд 1999 онд төрөлх эх орондоо ирсэн тэрээр өнөөгийн хот аймгийн хөгжилтэй танилцаад сэтгэл дүүрэн байгаагаа ярьж байлаа. Тэрээр Цэдэнбал Филатова агсаны гарын зургийн хүн байсан ба архитектураар ажиллаж байхдаа Баянхонгор аймаг болон Улаанбаатар хот, Югослав улсдаа олон арван барилгын зураг төслийг гүйцэтгэж сүндэрлүүлжээ.

Монголыг Югослав, Македон улсад сурталчилан таниулсан түүнийг тус улсынхан андахгүй мэддэг болжээ.  Олон зуун хүний хүндэтгэл бахдал болсон Н.Литовын хийсэн бүтээл болон улс орноо дэлхийд сурталчилан таниулж яваа эрхэм гавьяаг нь үнэлэн Баянхонгор аймгийн удирдлагууд  ийнхүү төрөлх нутгийх нь Хүндэт иргэн болголоо. Хүндэт иргэний үнэмлэх тэмдэгийг аймгийн Засаг дарга Г.Батжаргал хүндэтгэлтэйгээр гардуулах үеэрээ Баянхонгор аймгаа хөгжүүлэхийн тулд цаашдаа олон тал дээр хамтран ажиллана гэдэгтээ итгэж буйгаа илэрхийллээ.

Баянхонгор аймгийн ХҮНДЭТ ИРГЭН Н.Литов -  Дэлхийн 200 гаруй улс оронд Монголчууд ажиллаж амьдарч байна. Монгол хүний төрөлхийн онцлог бол хаана ч ямар ч нөхцөлд ямар ч улс оронд үлгэр жишээ сайн сайхан амьдарч чаддаг. Төрөлх эх орны өгөгдөл, оюун ухааны өндөр бүтээмжээрээ бид давуу талтай. Тэр давуу тал болгоноо өнөөгийн залуучууд маань бүтээлчээр ашиглах ёстой юм шүү гэж хэлээд энэ сайхан агаар ус цэнгэг, үзэсгэлэнтэй өгөгдөл сайхан нутгийнхаа хүндэт иргэн болсондоо туйлын баяртай байна гэлээ.

Баянхонгорчуудынхаа бахархал болсон хүндэт иргэн Н.Литов таны санасан үйлс бүхэн сэтгэлчилэн бүтэж байх болтугай.   

2017-06-22 06:29:42