• 12 сарын 23, Даваа гараг
БАЙГАЛЬ ЦАГ УУРЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ТӨЛӨВИЙН ТАЛААР ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛНО
162 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн нутаг дэвсгэр нийт байдлаараа гандуу болж хуурайшилт ихсэж байна. Үүнээс шалтгаалан мал малчид ирэх өвөлд нилээд зутруу орох магадлалтай байгаа учир аймгийн Засаг дарга түүний тамгын газраас Байгаль цаг уурын өнөөгийн байдал, цаашдын төлөв байдлын талаар шуурхай зөвлөгөөнийг  энэ сарын 18-ний өдрийн 10:00 цагт зохион байгуулахаар боллоо.Тус шуурхай зөвлөгөөнд Баянхонгор аймгийн 20 сумын удирдлага малчид болон ХХААГ, УЦУОША, БОАЖГ, Онцгой Байдал зэрэг холбогдох газрууд оролцож цаашид хэрхэх тал дээр зөвлөлдөж яаралтай арга хэмжээ авах тал дээр санал солилцоно.Мөн ирэх өвлийн бэлтгэл ажлыг хангуулахаар холбогдох байгууллагуудад тухайлчилсан чиглэл энэ үеэр өгөгдөх юм байна.  

Засаг дарга Г.Батжаргал зэргэлдээ аймгуудруу малчдыг отор нүүдэл хийлгүүлэх талаар яриа хэлцэлийг Архангай зэрэг аймагтай хийх төлөвтэй байна.

2017-07-16 07:40:21