• 12 сарын 23, Даваа гараг
ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ ЦАХИМ ХУРАЛ БОЛЛОО
273 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Өнөөдөр буюу 2017 оны 07-р сарын 18-ний 10:00 цагт 21 аймаг 9 дүүргийхний дунд ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ ЦАХИМ ХУРЛЫГ орон даяар нэгэн зэрэг хийлээ.

УИХ-аар хэлэлцэснээр 2017 оны 1 сард Үндсэн хуульд өөрчлөлт оруулах талаар ажлын хэсэг байгуулагдсан. Тус байгуулагдсан ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан ахласан бол Засаг даргын захирамжаар Баянхонгор аймагт мөн  ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Тус ажлын хэсэг бүр энэ хугацаанд үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх талаар бүх ард түмний хэлэлцүүлэг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангажээ.

УИХ-ын ТГ, ЗГ-ын ХЭГ хамтран 21 аймаг 9 дүүрэгт бүх ард түмний хэлэлцүүлгийг 7-р сарын 28-аас 9-р сарын 08-ий хооронд зохион байгуулахаар болжээ. Манай аймагт аймгийн төвд, говийн бүсийг Богд, хангайн бүсийг Галуут  суманд тус бүр зохион байгуулж хэлэлцүүлгийг өрнүүлнэ.

Бүх ард түмний хэлэлцүүлгээс гарсан ард иргэдийн саналыг тусгасан төслийг ажлын хэсэг 10-р сарын 1-нд УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэх юм байна.

Монгол Улсын эцэг хууль болох үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухайд иргэн бүр тэгш оролцох эрхтэй ба та өөрийн байр суурь санал бодлоо АЗДТГ-ын ХЭЗХ-т ирүүлж болно.

Үндсэн хуулийг дагаж Монгол Улсад мөрдөгдөж байгаа бусад хуулиуд хэрэгждэг болохоор иргэн та үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийх бүх ард нийтийн хэлэлцүүлэгт идэвхийлэн оролцоорой!

2017-07-18 12:18:14