• 12 сарын 23, Даваа гараг
АЙМГИЙН ТӨВИЙН ЗАМ ЗАСВАР 90 ХУВЬТАЙ, ШИНЭЭР ТАВИГДАХ 2,5 КМ АВТО ЗАМЫН АЖИЛ 50 ХУВЬТАЙ ЯВАГДАЖ БАЙНА
253 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Замын ажил чанартай сайн хийгдээгүйгээс хамаарч жил бүр л зам засварын ажил Баянхонгор аймагт хийгддэг. Өнгөрсөн жилийн их бороо үерийн улмаас зам нилээдгүй эвдэрсэн ба түүнийг засах ажлыг ЗДТГ-ын ХОХБТ-ийн хэлтсээс хариуцан явуулж байна. Аймгийн төвийн зам засварын ажил өнгөрөгч 7 сард эхэлсэн ба замын сангаас 85 сая төгрөгний төсөвтөйгөөр эвдэрсэн замуудыг засах ажил хийгдэж байна.

Зам засварын ажлын хүрээнд 2,500м кв талбайд нөхөөс тавьж, шороон замын ажил  - 100,000м куб талбайд,  унадаг дугуйн зам- 800м, явган хүний зам  600м, замын бордур 940 м шинээр хийсэн байна.

2017 онд Баянхонгор аймгаас Байдрагийн гүүр хүртэлх чиглэлийн 129,4 км авто замыг “Шанхай Констракшн” групп тавьж байгаа ба тус замын далангийн ажил хийгдэж дуусаад байна. “Шанхай Констракшн” группын Баянхонгор аймагтай байгуулсан гэрээнд тусгагдсаны дагуу аймгийн төвд 2,5 км замыг орон нутгийн Их Богд Зам ХХК-иар гүйцэтгүүлэхээр болсон.. Тус 2,5 км автозам тавих ажил 8 сараас эхэлсэн ба ажлын гүйцэтгэл 50 хувьтай явагдаж байна.

Тус 2,5 км зам нь аймгийн төвд хэсэгчилж тавигдаж байгаа ба нийт  1,7 тэрбум төгрөгний төсөвтэй. Мөн аймгийн зүгээс орон нутгийн хөрөнгө оруулалтаар 1 км автозамыг нэмж хийлгэхээр төлөвлөөд байна. Төсөвт өртөг нь 370 орчим сая төгрөг байх аж. Өмнө нь 10 км бетонон замыг 3,7 тэрбумаар хийлгэж байсанба  1 км бетонон зам нь 370 сая байжээ. Одоо тавьж буй нэмэгдлээр тавих 1 км зам нь аспальтан зам гэдгээрээ давуу талтай. Мөн Баянхонгор аймаг Өнгөрөгч 2014-2015 онд тавьсан бетонон 10 км замын  1 тэрбум төгрөгийн өртэй байсан ба тус өрийг аймаг төлж эхлээд байна. 

2017-08-29 03:52:46