• 05 сарын 17, Баасан гараг
БӨМБӨГӨР СУМЫН БУРГАС 3-Р БАГ БАГИЙН ШИНЭ ТӨВТЭЙ БОЛЖЭЭ
91 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Бөмбөгөр сумын Бургас 3-р багийн төв нь ашиглалтаас гараад нилээд хэдэн жил болсон ба Багийн дарга эмч нар төрийн үйл ажиллагааг иргэдэд хүргэхдээ таван ханатай 2 гэрт үйл ажиллагаа явуулаад дөрөв гаран жилийн нүүрийг үзжээ. Улмаар тус сумаас аймгийн ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа Засаг даргын зөвлөх Ц.Энхтөр, сум орон нутаг болон зарим ААН хамтран тус Бургас 3-р багт багийн төв барих ажлыг өнгөрөгч зун эхлүүлж 8-р сарын 16-нд ашиглалтад орууллаа.

Шинэ баригдсан тус багийн төв нь сумын төвөөсөө 19 км зайтай. Байдрагийн гүүр чиглэлийн төв зам дагуу байрлалтай 8х12 харьцаатай сендивчэн барилга юм. Дотроо багийн дарга болон эмч өрөөтэй, хурлын заалыг шийдэж өгчээ.

Бургас 3-р багийн ИНХ-аас цаашдаа эрчим хүчинд холбогдох төлөвлөгөөтэй байгаа ба эрчим хүчинд холбогдсоноор багийн төв орчимыг дагаж 20-иос дээш ажлын байр бий болж улмаар суурьшлын бүс болгоно гэж тооцож байгаа юм байна.

2017-08-29 06:13:58