• 12 сарын 23, Даваа гараг
ХАВДРЫН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ АЯН БАЯНХОНГОР АЙМАГТ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
206 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Хавдар судлалын үндэсний төв, Хаан банк, МҮОНТ-ээс хамтран хавдарын өвчлөлийг эрт илрүүлж иргэдийн амь насыг аврах зорилгоор жил дараалан явуулж ирсэн хавдарын эсрэг үндэсний аяны нээлт өнөөдөр боллоо.

Нээлтийн арга хэмжээнд Элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөрийг санаачлагч, УИХ-ын гишүүн Г.Занданшатар, ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатаар ахлуулсан Хавдар судлалын үндэсний төвийн эмч нар, ХӨСҮТ-ийн нэгдсэн баг, аймгийн удирдлага, иргэд олон нийт, аяныг санхүүжүүлэгч ХААН банкны хамт олон оролцлоо.  

Хавдарын эсрэг аяныг зохион байгуулагчид хавдарын үзлэг, оношлогоо, сургалтыг үнэ төлбөргүй 3 хоногийн турш Баянхонгор аймагт явуулах юм. Энэ зууны хар тахал гэгдэх хавдарын өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар иргэдэд зөвлөгөө мэдээлэл мөн өгөх ба тус баг хамт олон аяныг өрнүүлж буй 7 жилийн хугацаанд 60,000 км явж, 100,000 иргэнд хавдрын үзлэг оношлогоо сургалтыг үнэгүй хийсэн байна.

Энэ үеэр  Баянхонгор аймагт дурангийн элэг цөсний анхны хагалгаа амжилттай хийгдсэн ба энэ өдрөөс эхлэн аймагтаа дурангийн хагалгаа хийх боломжтой болж байгаа юм. Дурангийн хагалгааны аппарат иж бүрэн тоног төхөөрөмж 10-р сард Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт шинээр байгуулагдсан дурангийн хагалгааны тасагт суурилуулагдах болсон ба орон нутгийн хөгжлийн 250 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэсэн байна.

Унаган нутгийн иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө олон зүйлийг санаачлан, бусад аймаг орон нутгаас илүүтэйгээр хөрөнгө оруулалтыг энэ Баянхонгор аймагтаа татан авч ирж буй Их хурлын гишүүд, ЭМЯ-ны төрийн нарийн бичиг дарга нарын санасан зорьсон үйлс үүгээр хязгаарлагдахгүй юм.

2017-09-17 13:28:24