• 05 сарын 17, Баасан гараг
“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД-2017” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА БОЛЛОО
100 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Жил бүр уламжлалт болгон зохион байгуулдаг “НАМРЫН НОГООН ӨДРҮҮД-2017” үзэсгэлэн худалдааг 09 сарын 22-24-ны өдрүүдэд БТС-ын газарт зохион байгууллаа.

Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд орон нутагт үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргаснаар онцлог болж, үзэсгэлэнд 15 сумын 95 иргэн, ААН байгууллагууд хүнс, хөнгөн, газар тариалангийн салбарын бүтээгдэхүүнээр оролцож, бүтээгдэхүүнээ олон нийтэд сурталчлан таниулж, худалдан борлуулж, ашиг орлогоо нэмэгдүүлэн, өөр хоорондоо түншлэл тогтоон амжилттай оролцлоо.

Үзэсгэлэнд оролцсон бүтээгдэхүүнүүдийг 10 номинацаар шалгаруулан, шилдгийн, шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч иргэн, ААН байгууллагуудыг шагнаж урамшуулав. Үүнд:

-  Хүнсний салбарын шилдэг бүтээгдэхүүн /Баянхонгор сум Сүүн цацал бүлэг/

-  Хөнгөн үйлдвэрийн салбарын шилдэг /Баянхонгор сумын иргэн Р.Пүрэвсүрэн/

-  Газар тариалангийн салбарын шилдэг /Өлзийт сум иргэн Б.Отгон-бат/

-  Идэвхтэй оролцогч иргэн /Баянхонгор сум иргэн Т.Дорж/

-  Зохион байгуулалттай оролцогч сумаар /Баян-овоо сум/

-  Зохион байгуулалттай бүлэг, нөхөрлөлөөр /Баянхонгор сум Зорилтод 30-н өрх/

-  Хамгийн эрэлт хэрэгцээтэй бүтээгдэхүүнээр /Бууцагаан сумын ааруул үйлдвэрлэгч М.Сүрэн/

-  2017 онд шинэлэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч /Баянхонгор сумын иргэн Б.Бат-эрдэнэ/

-  Оюуны шилдэг бүтээл /Баянхонгор сум иргэн Ш.Бат-ирээдүй/

- Шилдгийн, шилдэг бүтээгдэхүүн /ГРАН ПРИ/ Баянхонгор сум Жигүүр богд ХХК WELL хүнсний үйлдвэр 100% органик 4 төрөлт чацаргана/ тус тус.

 

Шилдэг үйлдвэр эрхлэгчдийн шагналыг Аймгийн засаг дарга Г.Батжаргал гардуулан өгөв.

Мөн УБ хотноо 09 сарын 19-25-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа “НАМРЫН НОГООН ӨДРҮҮД” үзэсгэлэн худалдаанд дараах 4-н ААН-ын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдийг нь сурталчлах ажлыг нь дэмжин, бүртгэж оролцуулаад байна. Үүнд: Баянхонгор сум “Жигүүр богд ХХК” 4 төрөлт чацарганаар, “Баянхан хишиг дундын хоршоо” даршилсан 5 төрлийн хүнсний ногоогоор, Баацагаан сум “Батжин дээшлэх хоршоо” ямааны сүү цагаан идээ, Баянлиг сумын “Тэргүүн говь трейд ХХК” ингэний сүү, сүүн бүтээгдэхүүнээр тус тус оролцсон.

2017-09-25 07:43:55