• 05 сарын 17, Баасан гараг
АШИГЛАХАА БОЛЬСОН БАРИЛГЫГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЖ ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ БОЛГОВ
79 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн ЗДТГ-ын зүүн талын ашиглалтгүй байсан жигүүрийг сэргээн засварлаж амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой айл болон төрийн албан хаагчдын хүүхдүүдийн цэцэрлэг болголоо.

Цэцэрлэгийн хүрэлцээ хангамж хүрэлцэхгүй байгаа энэ цаг үед энэ нь нүдээ олсон ажил боллоо гэдгийг иргэд хөдөлмөрчид ярьж байна. Тус байрыг 100 сая төгрөгөөр  барилга угсралтын Елбата ХХК засварлаж 75 хүүхдийн цэцэрлэг болгосноор өнөөдөр ашиглалтад орлоо.

2017-10-10 02:39:39