• 12 сарын 23, Даваа гараг
ЗАГ СУМ ОРЧИН ҮЕИЙН ИЖ БҮРЭН СПОРТЫН ТӨВТЭЙ БОЛЛОО
190 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Г.Хүрэлсүх захиралтай “ХАРЧ-ӨӨЛ” ХХК нь аймгийн Засаг даргатай байгуулсан хамтран ажиллах гэрээний хүрээнд нийт 400 сая төгрөгөөр Заг сумын ард иргэд, хүүхэд залуусын хөгжих боломж, эрх ашгийг хүндэтгэж орчин үеийн спорт иж бүрэн төвийг барьж өглөө.

“ХАРЧ-ӨӨЛ”-хөн Өөрсдийн үзэл баримтлал болсон зорилго мөн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд орон нутгийн төр захиргааны байгууллага, иргэд, малчидтай хамтдаа хөгжих, орон нутгийг дэмжих хөрөнгө оруулалт, хандив тусламжийн олон арга хэмжээ зохион байгуулсаар ирсэн байдаг ба энэ удаад Заг сумыг ийнхүү орчин үеийн спорт төвтэй болголоо.

Спорт төвийн нээлт 2017 оны 11 сарын 10нд боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Заг сумын Засаг дарга Д.Мөнхнасан, Иргэдийн Хурлын дарга Т.Нямжаргал, Баянхонгор аймгийн БТСГ-ын дарга М.Мэнджаргал, “Харч-Өөл” ХХК-ийн ерөнхий захирал Г.Хүрэлсүх, “Харч-Өөл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Дүүрэнжаргал нар оролцож тууз хайчиллаа.

Нэгэнт спортын төвийн нээлт болохоор энэ төвөө мялааж, хүүхэд залуусыг баярлуулах үүднээс волейболын аварга шалгаруулах томоохон тэмцээн уралдааныг зохион байгуулагчдын зүгээс хийхээр төлөвлөжээ. Волейболын аварга шалгаруулах тэмцээнийг 11 сарын 10, 11 ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд нийт эрэгтэй 10, эмэгтэй 12 багийн 240 гаран тамирчид Баянхонгор аймгийн Жинст, Хүрээмарал, Заг, Байдраг, Баянхонгор хот болон аймгийн сургуулиудаас ирж оролцсон бол ерөнхий шүүгчээр Отгонболд, шүүгч Очирбат, Дашдаваа, Арцад, Гомбо нарын волейболын холбооны шүүгчид тэмцээнийг шүүн явууллаа.

Тус тэмцээний эрэгтэй төрөлд 1-р байрыг Баянхонгор хотын Барилгын коллежийн н.Золсүрэн ахлагчтай баг тамирчид эзэлж цом өргөмжлөл, алтан медаль, 1,000,000 төгрөгийг гардан авлаа. 2-р байранд Баянхонгор аймгийн Эрдэнэмандал сургуулийн н. Намсамдан ахлагчтай баг орж 500,000 төгрөг, 3-р байр: Заг сумын Хишигдорж ахлагчтай Болор гол баг – 300,000, тусгай байранд Хүрээмарал сумын Ууганбаяр ахлагчтай баг орж 100,000 төгрөгийн шагналыг тус бүр хүртлээ. Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр ажилласан “ХАРЧ - ӨӨЛ” ХХК нь шагналын сангаа эрэгтэй эмэгтэй гэлтгүй адил түвшинд өндөр байлгасан нь баг тамирчдын урам зоригийг сэргээж байлаа. Эмэгтэй төрөлд 1-р байр: Жинст сумын н.Саранчимэг ахлагчтай баг, 2-р байр: Баянхонгор аймгийн Эх бүрдэн компаний Оюу ахлагчтай баг, 3-р байр: Баянхонгор аймгийн Бямбасүрэн ахлагчтай Авто 18 баг, тусгай байранд Хүрээмарал сумын Ууганбаяр ахлагчтай баг тамирчид оржээ.

Мөн хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараараа бусдаасаа ялгарсан тамирчдаас шилдэг холбогч, шилдэг хамгаалагч, шилдэг тэгш тоглогч нарыг тодруулж өргөмжлөл, 100 000 төгрөгийн мөнгөн шагналаар шагнан урамшуулсан байна.
“ХАРЧ-ӨӨЛ”ХХК нь 2017 онд нийт 750 сая төгрөгийн хөрөнгө оруулалт орон нутагт хийсний 500 сая нь Заг суманд байна. Тухайлбал Баянхонгор аймгийн Заг сумын нутаг дэвсгэрт нийт 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар малчдад зориулан 5 худаг гаргасан, 400 сая төгрөгөөр орчин үеийн спорт төв барьж өгсөнөөс гадна тус сумын наадмын стадион байгуулахад 13 сая төгрөг, Малчдын өвөлжилтийн бэлтгэлд зориулан 2000 боодол өвс тэжээлийн тусламж дэмжлэгийг үзүүлсэнээс гадна Заг сумын иргэдийн эмчилгээний зардал, оюутны төлбөрт нийт 170 орчим сая төгрөгийн хандив тусламж үзүүлсэн байна.

Сайн үйлсийг санаачлагч
Спортыг дэмжигч Г.Хүрэлсүх захиралтай “ХАРЧ ӨӨЛ” ХХК-ханд Заг сумын иргэд нийтийн өмнөөс талархал дэвшүүлье

2017-11-14 03:09:50