• 12 сарын 23, Даваа гараг
БАЯНХОНГОРТ ҮЙЛДВЭРЛЭВ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЭХЛЭВ
225 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Орон нутгийн үйлдвэрлэгчдээ дэмжих бодлогын хүрээнд АЗДТГ, ХХҮГ, Баянхонгор сумын ЗДТГазар хамтран энэ сарын 17, 18-ний өдрүүдэд "БАЯНХОНГОРТ ҮЙЛДВЭРЛЭВ" үзэсгэлэн худалдааг аймгийн ХДТ-т зохион байгуулж байна.

Үйл ажиллагааг аймгийн Засаг дарга Г.Батжаргал нээж үг хэлэхдээ эрэлтэд нийцсэн бүтээгдэхүүнээр аймгийхаа болон улсынхаа ард иргэдийг хангах зорилго өмнөө тавин ажиллаж байгаа үйлдвэрлэгч бүрт баяр талархал дэвшүүлээд орон нутгийн үйлдвэрлэгчдээ тухайлсан бодлогоор аймаг дэмжиж олон ажил арга хэмжээг зохион байгуулж байгаа гэдгийг дурдав.

Жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих ажлын хүрээнд аймагт үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний зах зээлийг тэлж Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудад тогтмол худалдаалах цэгтэй болгожээ. Үндсэндээ эдгээр төвлөрсөн газрын иргэд таалагдсан бүтээгдэхүүнээ тухайн салбар төвүүдээс тогтмол очоод аваад байх нөхцөл бүрдэж байгаа юм.

Мөн Баянхонгор аймагт үйлдвэрлэл үйлчилгээг дэмжиж "АЖИЛСАГ" төвийг ашиглалтанд оруулж байгаа бол үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ байнгын худалдаалах дэлгүүртэй болгож байна. Жигүүр Богд ХХК-тай хамтарч үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг тогтмол худалдаалах дэлгүүр нээхээр болжээ.

Улаанбаатар хот зэрэг дээрх газрууд мөн орон нутагтаа үйлдвэрлэгчдийг бараа бүтээгдэхүүнээ худалдаалахад нь талбай лангуу зэргийн түрээс авахгүй байхаар тооцож аймаг өөрөө зардлыг даахаар шийдвэрлэсэн нь том дэмжлэг юм.

ХХҮГ-аас жижиг дунд үйлдвэрлэл, иргэдийг ажил орлоготой болгох бодлогын хүрээнд 1 тэрбум 200 сая төгрөгний төсөв бүхий ажлыг аймагт хийж улмаар 1000 орчим тооны иргэд байнгын болон түр ажлын байраар хангагдсан байна. Тус газар "Старт апп" хөтөлбөрийн хүрээнд төсөл сонгон шалгаруулах уралдаан зарласан ба оролцсон төслүүдээс шалгарсан эхний 3 байрт 10 сая, 8 сая, 6 сая төгрөгний дэмжлэг үзүүлэхээр болсон ба нээлтийн үеэр дэмжлэгийн тал хувийг төслийн эздэд гардуулав.

"БАЯНХОНГОРТ ҮЙЛДВЭРЛЭВ" үзэсгэлэн худалдаанд 90 гаруй иргэд өөрсдийн хийсэн бүтээлүүдээрээ оролцож байна.

 

2017-11-17 00:47:34