• 12 сарын 23, Даваа гараг
БАЯНХОНГОР СУМ ХОГ ДАХИН БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРТЭЙ БОЛНО
130 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор сумын Засаг дарга бөгөөд хотын Захирагч Ж.Мөнхсоёл, Цэвэр хот ОНӨХХК-ний дарга Ц.Баясгалан нар Япон улсын төслийн баг болон багийн удирдагч Ш.Ханаоке нартай уулзав.

Тус уулзалтаар Баянхонгор суманд "Хог дахин боловсруулах үйлдвэр" барихаар болж хоёр тал гэрээ байгууллаа.

Гэрээнд зааснаар аймгийн төвөөс өдөрт дунджаар 50 тонн хог гардаг ба эдгээр хогийг ангилан ялгаж, өндөр технологид тулгуурлан боловсруулж хөрснөөс био бордоо гаргаж авахаар болсон байна.

 

2017-11-27 21:00:20