• 12 сарын 23, Даваа гараг
МУИС-ИЙН ЭРДЭМТЭДИЙН ӨДӨРЛӨГ БОЛЖ БАЙНА
218 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Германы ОУ-ын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг түүхий эдийн иж бүрэн санаачлага /ЭТИС/ хөтөлбөр, Орон нутгийн цогц хөгжил – Түншлэл /ICDP/ төслийн хүрээнд “Төрийн албан хаагчдын чадавхийг бэхжүүлэх”  зөвлөх үйлчилгээг МУИС-ийн захирал: Др. Я.Төмөрбаатар тэргүүтэй Проф. Др. Н. Бурмаа, Проф.Др. Г.Цэрэн, Проф.Др. Б.Болд-Эрдэнэ, Проф.Др. Ц.Батболд, Др. Г.Түмэннаст нарын багш нар 11-р сарын 30, 12-р сарын 01-ний өдрүүдэд Баянхонгор аймагт хийж байна.

МУИС-ийн эрдэмтэн багш нарыг аймгийн Засаг дарга албан ёсоор хүлээн авч уулзсан ба чанарын удирдлагын тогтолцоог орон нутагт нэвтрүүлэхдээ хөрс сууриндаа нарийн нягт шингэсэн, хоорондоо уялдаа холбоотой байх ёстой гэдгийг онцлоод мэдлэг чадвараасаа төрийн албан хаагчдад хуваалцахаар ирсэнд талархал дэвшүүллээ.  

Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг /GIZ/-ийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөрөөс Баянхонгор, Сэлэнгэ, Увс аймгуудад 2013 оноос эхлэн уул уурхайн тогтвортой орон нутгийн хөгжлийн төлөөх Орон нутгийн цогц хөгжил-түншлэл /ОНЦХТ/ шинэ үзэл баримтлал төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Энэ төслийн гол онцлог нь ЗДТГ, Иргэд – ТББ, Орон нутгийн жижиг дунд үйлдвэрүүд , Орон нутагт  үйл ажиллагаа явуулж уул уурхайн компаниуд гэсэн  дөрвөн талын оролцогчын эрх тэгш оролцоо, хөгжил, хандлагыг чадваржуулахад оршижээ.

Төрийн албан хаагчийн чадавхийг бэхжүүлэх төслийн хүрээнд төрийн албан хаагчдын хүсэлтээр шаардлагатай сургалт, зөвлөгөө, хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний хурал зэрэг холбогдох үйл ажиллагаануудыг тогтмол зохион байгуулдаг ба эдгээр өдрүүдэд МУИС-ын эрдэмтэн багш нар чиглэл тус бүрээрээ төрийн байгууллагын албан хаагчдыг чадавхижуулах юм. Ингэхдээ ажлын байран дээр нь зөвлөх байдлаар тодордхой нарийн сургалт мэдээлэл  өгч байна.

Сэлэнгэ, Увс аймгууд ISO-9001 стандартыг биелүүлж сертификат батламжаа авсан бол ирэх онд Баянхонгор аймаг тус стандартыг бүрэн хэмжээнд нэвтрүүлнэ гэж төлөвлөж байгаа аж. 

2017-11-30 00:14:40