• 05 сарын 17, Баасан гараг
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 339-Р АНГИ ЦАС ЦЭВЭРЛЭХ ТӨХӨӨРӨМЖ ХИЙЖЭЭ
145 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Өнгөрсөн жилийн хаврын их цаснаар хот тохижилт ОНӨХХКомпани Хурандаа Б.Эрхэмбаяр захирагчтай  барилгын цэргийн 339-р ангитай хамтран цас цэвэрлэх ажлыг аймгийн төвд явуулсан байдаг.  Их  хэмжээний  цасыг алба хаагчид нүцгэн гараараа хүрз жоотуугаа бариад л цэвэрлэж байсныг та бид харсан билээ. Тэдэнд  барисан тоног төхөөрөмж байхгүй, хур дагтаршсан цасыг цэвэрлэх гэж хугацаа их алдсан зэрэг  хүнд нөхцөл байдлаас үүдэн цас түрэх тусгай төхөөрөмж хийе гэсэн санаачлага гаргажээ. Тус санаачлагыг аймгийн Засаг дарга дэмжиж төхөөрөмж хийх төсвийг шийдэж өгсөн байна. Ингэснээр тус цэргийн ангийн инженер техникийн ажилчид 10 гаруй хоногийн дотор энэ төхөөрөмжийг бүтээжээ.

Өнөөдөр тус төхөөрөмжийн хийц, ажиллах горимтой аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, ИТХ-ын нарийн бичгийн дарга С.Үнэнбуян, ИТХ-ын ОНХХ-ийн дарга Д.Юндэнбазар , ЗДТГ-ын ХОХБТ-ийн хэлтсийн дарга Д.Ихбаяр нар танилцлаа.

Цас цэвэрлэх төхөөрөмжийг чанартай сайн хийсэн барилгын цэргийн 339-р ангийн алба хаагчдад аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр талархалаа дэвшүүлэн аймаг орон нутгийн хөгжил дэвшил цэргийн ангийн алба хаагчдын хүчин зүтгэлтэй салшгүй холбоотой гэдгийг онцлон тэмдэглээд цаашид боломжтой бүх талаар тус ангийн үйл ажиллагааг дэмжиж ажиллана гэлээ.

Энэ үеэр цэргийн ангийн захирагч, хурандаа Б.Эрхэмбаяр цас цэвэрлэх төхөөрөмжөө “Хот тохижилт” ОНӨХХК-ний дарга С.Готовт албан  ёсоор хүлээлгэн өгсөн ба цас цэвэрлэх  төхөөрөмж цаашид тус компанид харьяалагдаж явах юм.

Төхөөрөмж нь тусгай зориулалтын машинд угсрагдаж гар удирдлагаар ажиллах ба 20-30 см цасыг саадгүй цэвэрлэх юм байна. Түүнийг угсарсан машин нь тусгай цэргийн зориулалттай ба их бага аль ч хэмжээний цасыг түрж цэвэрлэхэд ачаалал даахуйц юм байна.  Төхөөрөмжийг орос материалаар  хийсэн ба ойрын 10 жилдээ эвдэрч гацахгүй бат бөх сайн чанартай хийгдсэн гэдгээрээ онцлог юм.

Аймгийн төвийн зам харгуй өвөл хаврын цагт цасанд даруулаад байхгүй, улмаар осол аваар, хальтаргаа гулгааг бууруулахад тус ангийн хамт олны хичээл зүтгэл  ийнхүү өндөр байлаа

 

2017-12-12 22:39:13