• 12 сарын 23, Даваа гараг
ТЭНХЛҮҮН ЯВАХАД ТЭМЭЭГЭЭР ТУСЛАСНААС ТЭВДЭЖ ЯВАХАД ТЭВНЭЭР ТУСЛА
275 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Тус агуулахад өвс 150 тонн, хивиг 260 тонн, хорголжин 5 тонн байна. Баянцагаан болон хил залгаа, ойролцоох сумдын малчид эндээс өвс тэжээлээ бэлтгэж өвлийг өнтэй давах юм.

Аймгийн Засаг даргыг тус агуулахын үйл ажиллагаатай танилцах үеэр Баянцагаан сумын дөрөвдүгээр багийн малчин эмэгтэйчүүд болох Баярбаясгалан, Маамуу нар мотоцикльтой өвс авахаар ирж таарлаа.

Өвлийн хүйтэн тачигнасан энэ өдрүүдэд нутгийн зах, малын бэлчээрт ажлын хүндийг нугалж яваа эдгээр бүсгүйчүүдээр бахархаж буйгаа аймгийн Засаг дарга илэрхийлээд тус бүрд нь гурван шуудай хивиг хувиасаа бэлэглэв.

 

2018-01-08 01:07:38