• 12 сарын 23, Даваа гараг
Г.БАТЖАРГАЛ: ХАРИУЦЛАГАГҮЙ КОМПАНИУДЫГ ХАР ЖАГСААЛТАД ОРУУЛНА
208 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баян-Өндөр сумын 9 жилийн дунд сургуулийн дээврийг өнгөрсөн жил Хорго групп ХХКомпани засварлажээ. Төсөвт өртөг гь 87,5 сая төгрөг.

Харамсалтай нь тус компани засварын ажлыг дутуу дулимаг хийж, налуу дээврийн хаялагын хэсгийг төмрөөр таглаад орхисон, маш хангалтгүй хийсэн нь тус суманд хийгдсэн хяналт шинжилгээ , үнэлгээний явцад илэрчээ. Харин сум болон сургуулийн хамт олон санхүүжилтыг бүрэн олгожээ. Засвар хийсэн дээврээс эхний борооны дараа л дусаал гоожиж эхэлснээр уг компанийн асуудал Баян-Өндөр суманд сөхөгдсөн байна.

Хорго групп ХХК ажлаа дууслаа, ажлаа хүлээлгэж өгөе гэснээр улсын комисс ирж ажиллажээ. Комиссоос таван төрлийн ажил нэмж гүйцэтгэсний дараа комисс хүлээж авах боломжтой гээд сургуулийн захирал болон гүйцэтгэгч компанид үүрэг өгөөд явжээ. Харин компани комиссын өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлээгүй, сургууль хүлээгээд авчихсан гэдгийг хэлж байна.

Энд аймгийн Засаг дарга дараах тайлбарыг өглөө.

Тус компани Баян-Өндөр сумын сургуулийн дээврийн засварыг дуусгаагүй байхад аймгийн төвийн Эрдэнэмандал ахлах сургуулийн дээврийн засварын ажлыг өгсөн байна. Тиймээс энэ хариуцлагагүй компанид тендр өгсөн үнэлгээний хороо, холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцохоо илэрхийллээ. Мөн чанаргүй барилгыг хүлээж авсан улсын комисстой ч хаиуцлага тооцох ёстой гэдгийг тус сумын иргэдэд хэллээ.

Мөн 2018 онд тендрийн үйл ажиллагаанд оролцуулахгүй байх компаниудын хар жагсаалтыг Орон нутгийн өмчийн газраас гаргах аж. Энд энэ мэт төсвийн хөрөнгийг үр ашиггүй шамшигдуулж хөдөө сум, орон нутгийн иргэдийг хохироож буй Хорго групп мэтийн компаниудыг хамруулах юм.

 

2018-01-08 01:21:36