• 12 сарын 24, Мягмар гараг
багийн хилийн цэсийг шинэчлэн тогтоох асуудлаар хуралдав
189 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

Өнөөдөр/2018.02.21/ аймгийн Засаг дарга Г.Батжаргал аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Д.Ихбаяр, ХЭЗХ-ийн дарга Д.Уранчимэг, Баянхонгор сумын удирдлага, холбогдох мэргэжилтнүүд, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Ц.Мөнхжаргал, аймгийн ерөнхий архитектор С.Хүрэлхуяг зэрэг албаныхныг байлцуулан Баянхонгор сумын багуудын хилийн цэсийг шинэчлэн тогтоох асуудлаар хуралдлаа.

Одоогийн төлөвлөлтөөр Баянхонгор сум нь 9 багтайгаар үйл ажиллагаа явуулж байгаа юм. Тэгвэл шинэ төлөвлөлтийн төслөөр хоёр багийг нэмж байгуулахаар байна. Мөн нэг багт байх иргэдийн тоог 4500-гаас хэтрүүлэхгүй байхаар тусгажээ.

Одоогийн нэршлээр тухайн баг нь оноосон нэр болон дугаартай байна. Тиймээс цаашид багийг дугаарладгийг болиулж, зөвхөн нэршлээр дуудаж, төрийн үйлчилгээнд нэвтрүүлэх асуудлыг ярилцаж байна. Хэрэв энэ өөрчлөлт хийгдэхээр бол Улсын бүртгэл дэх иргэдийн хаягын мэдээлэлд ч өөрчлөлт орно. 1992 оны аймгийн ИТХ-ын тогтоолоор багийг дугаарлаж байсан бол 1999 оны аймгийн ИТХ-ын тогтоолоор оноосон нэрийг дугаарын хамт ашиглах болжээ. Дугаар, нэршлийг хамтад нь ашигласнаар ойлголтын хувьд зарим хүндрэл үүсэх болсон байна. Тухайлбал, Номгон нэгдүгээр баг гэсэн нэр томьёо нь Номгон хоёрдугаар баг байдаг мэт ойлголтыг төрүүлж байгаа аж. Тиймээс дээрх өөрчлөлтийг хийх шаардлага байна гэж албаныхан үзжээ.

Багийн нэршил болон хилийн цэсийг өөрчилснөөр хаягжилтыг мөн өөрчилж, шинэчлэх шаардлага үүснэ. Тиймээс холбогдох албаныхан энэхүү өөрчлөлтийн ажлыг шуурхайлж, ирэх сард хуралдах аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэхээр төлөвлөжээ.

Бид энэ талаар дахин мэдээлэх болно.

 

 

2018-02-20 20:41:22