• 12 сарын 24, Мягмар гараг
АЗДТГ-ЫН УДИРДЛАГА БАГ ХАМТ ОЛОН 2017 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГИЙН ХУРЛАА ХИЙЛЭЭ
125 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Энэ удаагийн тайлангийн хурлыг М.Өнөржаргал даргатай ТЗУХ- ийн бүрэлдэхүүн агаар рашааны сайхан Шаргалжуутад нэг өдрийн хөтөлбөртөйгөөр зохион байгуулсан ба тамгын газрын удирдлага, мэргэжилтнүүдийг хамтаар нь оролцуулснаараа онцлог байлаа.

ЗДТГ-ын дарга Ц.Дашцэрэн төрийн байгууллагын салбарт мэргэшиж туршлагажсан, ажил үүрэгтээ сэтгэл, зүтгэлтэй ханддаг баг хамт олныхоо хөдөлмөр бүтээмжээр төрийн энэ их ажил саадгүй сайн яваа гэдгийг онцлон тэмдэглээд бүх мэргэжилтнүүддээ чин сэтгэлийн талархал дэвшүүлсэнээр тайлангийн хурлын үйл ажиллагааг албан ёсоор эхлүүллээ.

Хөтөлбөрийн дагуу тайлангийн хурлын эхэнд ЗДТГ-ын 2017 оны үйл ажиллагааны тайланг дарга Ц.Дашцэрэн, Үйлдвэрчний эвлэлийн хорооны тайланг мэргэжилтэн Д.Сарангарав, Хамтын сангийн зарцуулалтын тайланг нярав З.Мягмардаш, Чанарын зохицуулах багийн 2017 оны тайлангийн талаар ТЗУХ-ийн дарга М.Өнөржаргал нар тус бүр илтгэл мэдээлэл хийсэн ба хөдөлмөрийн дотоод журмын шинэ төслийг хамт олноороо хэлэлцлээ.

Энэ үеэр ахмадын зөвлөх үйлчилгээний багаас зөвлөмж мэдээлэл өгсөн ба төрийн ажлын асар их дадлага, туршлага, мэдлэг бүхий Ч.Гомбодорж, Ц.Нарантуяа, Н.Цэцэгээ нараасаа маш үнэтэй санал зөвлөмжийг залуу мэргэжилтнүүд сонссондоо ихэд олзуурхаж байсан юм.

Эдийн засаг, нийгмийн асуудал нэг бүрийг аймагтаа зангидаж авч явдаг бодлогын түвшиний ажил арга хэмжээ бүр Баянхонгор аймгийн ЗДТГ-ын хэлтэс албадын үйл ажиллагаатай салшгүй холбогдож явдаг. Ийм учраас ч ЗДТГ-ын хамт олон өнгөрсөн жил гаргасан ололт амжилт, алдаа дутагдлаа хамтдаа ярилцаж, энэ оныхоо ажил хөтөлбөрийг хэрхэн сайжруулах тал дээр саналаа солилцож чадлаа.

ЗДТГ-ын тайлангийн хурал өглөөний 10:00 цагаас 18:00 цагийн хооронд турш үргэлжиллээ. Аймгийн удирдлагууд ажилтан мэргэжилтэн нарынхаа санал хүсэлтийг нэг бүрчлэн сонссоноор тус хурлын үйл ажиллагааг өндөрлүүллээ.

 

2018-03-12 03:31:25