• 12 сарын 24, Мягмар гараг
АЙМГИЙН ХҮҮХДИЙН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАЖ ХИЙХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ БАТЛАВ
176 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Энэ 3-р сарын 12-ний өдөр Баянхонгор аймгийн Хүүхдийн зөвлөл хүүхдийн талаар баримтлах бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, төрийн байгууллагад чиглэл, хуулийн этгээдэд зөвлөмж өгөх, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт тавих зэрэг олон чиг үүрэг бүхий аймгийн Хүүхдийн зөвлөл өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн тайлангаа тавьж энэ онд хийх ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэн баталсан байна.

Хүүхдийн Зөвлөлийн энэ удаагийн хурал Баянхонгор аймгийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт болсон юм.

Тус хуралд аймгийн засаг дарга Г.Батжаргал, аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга С.Байгальмаа, Хууль эрх зүйн хэлтсийн дарга Д.Уранчимэг, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Л.Баясгалангомбо, ЗДТГ-ын дарга Ц.Дашцэрэн нар оролцож төрөөс хүүхдийн талаар баримталж буй бодлого чиглэлийн талаар танилцуулж орон нутагт энэ талаар хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд санал бодлоо тусгажээ.

 

2018-03-13 02:26:24