• 12 сарын 24, Мягмар гараг
Б.ЭНХТҮВШИН БОЛОН БУУЦАГААН СУМЫН УДИРДЛАГУУД БУСАД СУМЫН НУТАГТ ОТРООР ЯВАА МАЛЧДАА ЭРГЭВ
293 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Баянхонгор аймгийн сумдаас зуншлага хүндхэн болсон сумдын нэг нь Бууцагаан. Бууцагаан сумын 84 өрхийн 80,000 гаруй мянган  мал бусад аймаг сумдад отроор өвөлжиж хаваржиж байгаа юм байна. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Энхтүвшин, Бууцагаан сумын ИТХ-ын дарга Х.Дагвадорж, ЗДТГ-ын мэргэжилтэн, МЭҮТ-ийн дарга Д.Баатар, 5-р багийн эмч Д.Батбилэг нар 03-р сарын 12-16-ны хооронд өөрийн сумаас Гурванбулаг, Баянбулаг, Заг сумдын нутагт отроор явж буй 30 гаруй малчин өрхөө эргэж, тэдний аж байдалтай танилцаж, санал хүсэлтийг нь сонсож ажилласан байна.

 

2018-03-16 04:44:26