• 12 сарын 24, Мягмар гараг
ЗӨВЛӨЛДӨХ АРДЧИЛАЛ АЯНЫ ХҮРЭЭНД ЖИНСТ СУМЫН 500 ГАРУЙ ИРГЭДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ЭМЧ НАР ҮЗЛЭГ ОНОШЛОГОО ХИЙЛЭЭ
141 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Зөвлөлдөх ардчилал аяны хүрээнд Аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяраар ахлуулсан ажлын хэсэг 03-р сарын 27-31-ний хооронд Жинст сумын таван багийн иргэдийн нийтийн хуралд оролцож, малчдын санал хүсэлтийг сонсож ажилласан юм. Малчдын хавар зуны их ажлын  өмнө төр засгийн мэдээ мэдээллийг аймгийн удирдлагууд биечлэн хүргэж,  тэдний эрүүл мэндийг үзэж шинжлэх нарийн мэргэжлийн эмч нарын баг ирж ажилласан нь цаг үеээ олсон ажил арга хэмжээ болсон гэж малчин түмэн сэтгэл хангалуун байлаа.

Их эмч С.Уртнасангаар ахлуулсан нарийн мэргэжлийн эмч нар Жинст сумын Уу-Булан, Цагаан ус, Хүйс, Бодь, Хөнөгийн таван багийн иргэдэд  эрүүл мэндийн үзлэг хийлээ.

Тэд дотор, хүүхэд, эхо, шүд, эмэгтэйчүүдийн үзлэгийг үнэ төлбөргүй явуулж иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгч, шаардлагатай эм бэлдмэлийг газар дээр нь хямдралтай үнээр олгох эм зүйчийн хамт ажилласан юм.

Нарийн мэргэжлийн эмч нар таван өдрийн хугацаанд хүүхэд -80, эхо -200, дотор -180, шүд -70 нийт 500 гаруй хүнд үзлэг хийсэн ба үзлэгт хамрагдсан иргэдийн зонхилох өвчлөл нь элэг, цөс, бөөрний өвчлөл байна гэдгийг тус үзлэгийн багийхан ярьж байна.

Уулзалтын үеэр малчин залуус эрчүүдийн эмч нарийн мэргэжлийн эмч нарын багт орж ажиллавал эрчүүд бидэнд ярих зүйл их байна гэсэн бол Хүйсийн багийн малчид нүдний эмч ирж, үзээд харааны шил тааруулаад өгдөг бол үнэхээр сайхан байна зэргээр саналаа хуваалцаж байлаа.

Нарийн мэргэжлийн эмч нар үзлэг оношлогоо хийх явцад тус сумаас 3-р үеийн хүнд шатлалдаа орсон нэг өвчтөн, 2-р шатлалын 2 өвчтэй хоёр хүнийг илрүүлж яаралтай төврүү явуулж шаардлагатай арга хэмжээг даруй авхуулсан байна.

Малчдын хавар, зуны  их ажлын ачааллаас өмнө ирж мэдээлэл, сургалт хийж, нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг зохион байгуулсанд  малчид үнэхээр цаг үеэ олсон ажил хэмээжтэр бүр эмнэлэг, эмч гээд яваад байж чаддаггүй малчин түмнээ төр засаг анхаарч буйд талархалаа дэвшүүлж байсан юм.

Жинст сумын таван багийн иргэд энэхүү аянд идэвхтэй оролцож, төр засаг, аймаг орон нутгийн мэдээллийг сонсож, өөрсдийн өмнө тулгамдсан асуудлаар санал хүсэлтээ ажлын хэсгийхэнд уламжилж, эмч мэргэжилтэнд эрүүл мэндээ үзүүлж шинжлүүлэн, шаардлагатай эм тариаг хөнгөлөлттэй үнээр газар дээрээс нь авч, урлаг соёлын сайхан арга хэмжээнд оролцсондоо баярлаж жил бүр энэ ажил арга хэмжээг үргэлжлүүлэн зохион байгуулахыг хүслээ.

 

 

2018-04-01 21:17:00