• 12 сарын 24, Мягмар гараг
ХУВАНЦАР САВНЫ ТАНИХ ТЭМДЭГЛЭГЭЭ
1636 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Дахин боловсруулах дугаар Зураг Юникод Бусад зураг Товчлол Нэр Хэрэглээ Дахин боловсруулах
1 ♳ U+2673
1-PETE Plastic-recyc-01.svg
PETE/PET Терефталатийн полиэтилен Энэ нь нийтлэг хэрэглэгддэг хуванцар сав юм. Ундаа, ус, ам зайлах шингэн, ургамлын тос зэрэг хүнсэнд хэрэглэгддэг хуванцар савнуудыг уг тэмдэглэгээгээр илэрхийлдэг байна. Дахин ашиглаж болох бөгөөд хүний эрүүл мэндэд хор хөнөөл маш бага юм.
2 ♴ U+2674
♴ Plastic-recyc-02.svg
HDPE Маш өндөр нягтралтай полиэтилен Уг төрлийн хуванцар саванд ихэвчлэн сүү, тараг, жүүс болон угаалгын нунтаг бодис, шампунь гэх зэргийг савласан байдаг. Дахин ашиглаж болох бөгөөд хүний эрүүл мэндэд хор хөнөөл нь бага юм.
3 ♵ U+2675
PVC Plastic-recyc-03.svg
PVC/V Винил эсвэл поливинил агуулсан хуванцар Энэ төрлийн хуванцар саванд ихэвчлэн нунтаг бодисууд, шампунь, биеийн шингэн саван, хуванцар тавилгууд гэх зэргийг хийдэг. Уг төрлийн хуванцар савыг халаах болон шатаахад агаарт диоксин хэмээх хорт бодис ялгардаг учир үүнд хэзээ ч хүнсний зүйлийг агуулж болохгүй.
4 ♶ U+2676
♶ Plastic-recyc-04.svg
LDPE Бага нягтралтай полиэтилен Энэ төрлийн хуванцараар сав, баглаа боодол, хоол хадгалах сав, тавилга, хивс зэргийг хийдэг байна. Энэ төрлийн хуванцар савыг дахин ашигладаггүй ч хүний эрүүл мэндэд учруулах хор хөнөөл нь бага юм.
5 ♷ U+2677
♷ Plastic-recyc-05.svg
PP Полипропилен Тараг, жүүс зэрэг уух шингэн зүйлсийг савлахад ихэвчлэн хэрэглэгдэх бөгөөд эм бэлдмэл, витаминуудыг ч мөн савладаг. Энэ нь хамгийн аюулгүй хуванцарын төрөлд багтах бөгөөд дахин ашиглаж болно.
6 ♸ U+2678
 Plastic-recyc-06.svg
PS Полистирол Энэ төрлийн хуванцараар ихэвчлэн хүнсний бус зориулалтын хуванцар сав, CD-ны хайрцаг зэргийг хийдэг байна. Энэ төрлийн савыг дахин ашиглахгүй.
7 ♹ U+2679
 Plastic-recyc-07.svg
Бусад тэмдэглэгээнүүд Бусад хуванцар Уг хуванцарын төрлөөр голдуу шүдний эмчилгээний багажууд, нягтрал бүхий зарим хуванцар эдлэл хийдэг байна. Энэ төрлийн хуванцар эдлэлийн зарим нь аюулгүй байдаг бол хатуу, нягт поликарбонатыг агуулсан зарим хуванцар нь аюултайд тооцогддог байна.

Поликарбонат агуулсан хуванцарт биспонел А бодис агуулагддаг бөгөөд энэ нь хүний биеийн гормон ялгаруулах үйл ажиллагаанд хор хөнөөл учруулдаг байна. Эдгээр тэмдэглэгээнүүдээс "1", "5" гэсэн тэмдэглэгээ, кодтой хуванцар сав нь хэрэглэхэд аюулгүй. "2", "4" гэсэн тэмдэглэгээ, код бүхий хуванцар сав нь эрүүл мэндэд учруулах хор хөнөөл багатай. Харин "3", "6", "7" гэсэн тэмдэглэгээ, кодтой хуванцар сав нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй, хортой тул хоол хүнсний зориулалтаар хэрэглэх боломжгүй юм.

2018-04-26 00:02:08