• 12 сарын 24, Мягмар гараг
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ГОВИЙН СУМДАД АЖИЛЛАЛАА
201 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 
 
Аймгийн Засаг дарга Г.Батжаргалаар ахлуулсан ажлын хэсэг энэ өдрүүдэд Баянговь, Баянлиг, Богд, Жинст, Өлзийт говийн сумдад ажиллалаа.
 
Аймгийн Засаг дарга дээрх сумдад таван сарын өмнө ажиллахдаа иргэд хөдөлмөрчидтэй уулзаж тэдний санал, хүсэлтийг хүлээн аваад байсан. Тэгвэл энэ удаагийн албан томилолтоор өмнө тавьсан иргэдийн санал хүсэлтийг таван сарын хугацаанд хэрхэн шийдвэрлэсэн талаарх мэдээллийг өгөх, 2019 оны төсвийн төсөлд хөдөөгийн сум, багийн иргэдийн зүгээс гаргаж буй саналыг авч, сум орон нутгийн төрийн байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа.
 
Дашрамд дуулгахад энэ удаагийн аймгийн Засаг дарга Г.Батжаргалын сумдын иргэд хөдөлмөрчидтэй хийсэн уулзалт ярилцаад өнгөрөх биш өмнөх уулзалтаар иргэдийн зүгээс тавьсан асуудал нэг бүрийг хэрхэн шийдвэрлэснээ тайлагнаж, цаашид юу хийх талаарх санал нэг бүрийг авч шийдвэрлэх үүргийг авч тодорхой хугацааны дараа мөн эргэн тайлагнахаараа онцлог байв.
 
Дөрөвдүгээр сарын байдлаар аймгийн хэмжээнд нийтдээ 202 мянган толгой мал зүй бусаар хорогдсон тоо байна. Гэвч өнгөрөгч сарын сүүлээр унасан хур тундас газарт чийг өгч, малчдын сэтгэлийг сэргээжээ. Нөгөө талаар өнгөрсөн өвлийн бэлтгэлийг малчид, сум, аймаг сайн хангасан нь өвөл, хаврыг харьцангуй эрсдэл багатай давахад нөлөөлсөн байна. Нөгөө талаар нэг кг ноолуурын үнэ 100 мянган төгрөгөд хүрсэн нь малчдын хувьд таатай мэдээ юм. Тиймээс нар наашилж, ногоо өндийсөн энэ өдрүүдэд өвөл, хаврын тарчиг цагийг зутруухан өнгөрүүлсэн малчин түмний нуруу тэнийж, сэтгэл сэргэжээ. Гэхдээ хаа хаанаа хариуцлагаа сулруулалгүй ажиллахын чухлыг малчид төдийгүй сум, аймгийн удирдлагууд хүлээн зөвшөөрч байна.
 
Энэ онд Баянхонгор аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалт 36,2 тэрбум төгрөгөөр 23 ажил, арга хэмжээ, орон нутгийн төсвийн хөрөнгө 5,2 тэрбум төгрөгөөр 45 ажил арга хэмжээ хийхээр төлөвлөжээ. Эдгээр ажил, арга хэмжээ бүр иргэдийн амьжиргааг дэмжсэн, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн байна. Тухайлбал, Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөний хэмжээ 2017 онд нэг тэрбум орчим төгрөг байсан бол энэ онд 3,7 тэрбум болж өсжээ. Ингэснээр сумдын Сум хөгжүүлэх санд хуваарилагдах мөнгөний хэмжээ нэмэгдэж, сум өөрийн хэмжээнд төлөвлөсөн ажил арга, хэмжээг хийх боломжийг бий болгохын зэрэгцээ бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх боломжийг бий болгож байна. Энэ бүхэн 2016 онд хасах үзүүлэлттэй байсан Монгол Улсын эдийн засаг тогтвортой өсч 2017 оны эцэст 5,1 хувийн өсөлттэй гарсантай холбоотой.
 
Сумдад ажиллах үеэр иргэдийн зүгээс анхаарахыг хүссэн нийтлэг асуудлууд байв.
 
А ДАНСНЫ ЛАВЛАГААГҮЙ МАЛЧИД ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХОД ХҮНДРЭЛТЭЙ БАЙНА
 
Тухайлбал, малчдын тэтгэврийн насыг наашлуулсантай холбоотойгоор А данс хөтлөлтийн архивын лавлагааг авахад хүндрэлтэй байгаа юм. Малчдын ажилласан жилийг баталгаажуулахын тулд нэрийн дансыг үндэслэн тогтоодог. Гэтэл 1990-ээд оны эхэн үеийн төрийн байгууллагын үйл ажиллагааны сул байдлаас үүдэж олон малчны баримтууд архивд бүртгэгдээгүй, сум, багтаа устсан, алга болсон байдаг. Тухайн малчин тэтгэврээ тогтоолгохын тулд аймгийн төвд ирж архивын лавлагаа авах ёстой. Гэтэл лавлагааг авахад 14 хоног хүлээх, улмаар лавлагаа гарч ирээгүй нөхцөлд шүүхээр тогтоолгох гээд хүндрэлүүд байна. Тиймээс уг асуудлыг нэг мөр шийдэж малчдыг чирэгдүүлэхгүй байхад анхаарахыг хүсч байв. Энэ хүсэлтийн дагуу аймгийн Засаг дарга холбогдох газарт хууль журмын дагуу санал хүсэлтийг уламжлах, малчдыг чирэгдэлгүй болгох талаар тодорхой арга хэмжээ авч ажиллахаа илэрхийлж байлаа.
 
 
СУМДЫН АХМАДУУД ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗАРДАЛТАЙ БОЛЖЭЭ
 
Мөн сумдын ахмадын холбоод өөрийн гэсэн төсөвтэй болох, үйл ажиллагаа явуулах байрыг шийдвэрлэж өгөхийг аймгийн Засаг даргаас хүсч байв. Энэ дагуу тухайн сумын удирдлагуудтай зөвшилцөж сум тус бүрд Ахмадын байрны асуудлыг шийдвэрлэж өглөө. Ингэхдээ тухайн сум өөрийн нөөц бололцоондоо тулгуурлан харилцан адилгүй хугацаанд шийдвэрлэх юм. Аймгийн ахмадын холбоонд аймгийн төсвөөс нийтдээ 72 сая төгрөгийг төсөвлөдөг. Үүнээс аймгийн ахмадын холбоо сумын ахмадын холбооны тэргүүнүүдэд сар бүр 50 мянган төгрөгийг урамшуулал байдлаар олгож иржээ. Тиймээс энэ онд сумдын ахмадын холбоонд үйл ажиллагааны зардалд аймгийн төсвөөс нэг сая төгрөгийг хуваарилсныг сумдын ахмадуудад дуулгалаа.
 
 
СУМДЫН ХИЛИЙН ЦЭСИЙГ НАРИЙВЧЛАН ТОГТООНО
 
Сумдын хооронд хилийн цэс, нутаг бэлчээрийн маргаан гарсаар байна. Баянлиг, Өлзийт, Богд, Жинст зэрэг сумдад энэ маргаан тодорхой газруудад гарчээ. 2009 онд хилийн цэсийг тогтоож байсан юм. Тухайн үед өндөрлөг цэг, уулын оройгоос шулуун шугамаар хилийн цэсийг тогтоож байсан нь тухайн сумын малчны бэлчээр, өвөлжөөг нөгөө суманд оруулах нэг нөхцөл болжээ. Тиймээс аймгийн Засаг дарга Г.Батжаргал ажлын хэсэг томилж, тус ажлын хэсэг сум хоорондын хилийн цэсийг нарийвчлан тогтоох, ингэхдээ нутгийн иргэдийн нотолгоо, тухайн газар олон жил амьдарсан малчдын яриаг үндэслэн маргаантай байгаа сумдын удирдлага, малчид, ажлын хэсгийнхнийг байлцуулан маргааныг эцэслэж, хилийн цэсийн маргааныг нэг мөр шийдвэрлэхээ хэллээ.
 
Зарим сумдад багийн иргэдийн хооронд энэхүү маргаан мөн үүссэн байна. Холбогдох хуулиар баг нь засаг захиргааны нэгж болохоос нутаг дэвсгэрийн нэгж биш тул иргэд харилцан ойлголцох, сум, багийн удирдлагууд зохицуулалт хийх шаардлагатайг Засаг дарга онцоллоо.
 
 
БЭЛЧЭЭР АШИГЛАХ ЖУРМЫГ МАЛЧИД ДЭМЖИЖ БАЙНА
 
Хөдөөд тулгамдсан асуудал бэлчээр болоод байна. Бэлчээрийн даацыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэгт хаа хаанаа анхаарлаа хандуулж эхэлсэн. Малчдын зүгээс төрөөс зохион байгуулалт хийхийг хүсч байна. Яг энэ асуудлаар аймгийн ИТХ хуралдаж холбогдох журмыг гаргасан нь малчдын хувьд таатай мэдээ боллоо. Энэхүү журмын талаар аймгийн Засаг дарга мэдээлэл өгөөд, журамтай холбогдуулан Баянхонгор аймгийн бүх багийн иргэдээр хэлэлцүүлэхээр болсныг дуулгалаа. Энэ ажил энэ сарын 10-наас эхлэх юм.
 
Аймгийн ИТХ-ын хуралдаанаар Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах үлгэрчилсэн журмыг хэлэлцэн баталсан. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1.2, 52 дугаар зүйлийн 52.1, 52.2, 52.4-52.6, Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2, 21 дүгээр зүйлийн 1-д заасан харилцаанд нийцүүлэн боловсруулсан уг журмын хүрээнд сум бүр өөрийн нутаг дэвсгэрт тохирсон журмыг боловсруулан мөрдөж ажиллах юм.
 
Уг журмаар хонин толгойд шилжүүлснээр хоёр ам бүлтэй өрхийн 400 толгой, 3-4 ам бүлтэй өрхийн 500 толгой, зургаагаас дээш ам бүлтэй өрхийн 600 хүртэлх толгой малыг холбогдох татвараас чөлөөлөхөөр тусгасан. Харин дээрх тооноос хэтэрсэн бол хонин толгойд шилжүүлснээр тооцож татвар оногдуулах юм. Уг татварыг тухайн сумын бэлчээрийн санд төвлөрүүлж, төвлөрсөн мөнгийг тариалангийн чиглэлээр тодорхой бэлчээрийг хашаажуулах, уст цэгийг нэмэгдүүлэх, бэлчээрийн хортон мэрэгчтэй тэмцэх, үүл буудах зэрэг зөвхөн бэлчээрийн чанарыг нэмэгдүүлэх ажил, арга хэмжээнд зарцуулах юм.
 
 
МАЛ, МАХ БОРЛУУЛАХ ЗАХ ЗЭЭЛ НЭМЭГДЭНЭ
 
Баянхонгор аймаг өмнөд хөршид нэг сая толгой мал борлуулах хэлэлцээрийг хийгээд байсан ч өнгөрсөн өвөл, хавар Монгол Улсын хэмжээнд гарсан малын гоц халдварт өвчний улмаас уг хэлэлцээр хэрэгжих боломжгүй болоод байсан юм. Тиймээс цаашид мал аж ахуйн салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулах, малчдын малыг зах зээлд боломжийн үнээр нийлүүлэх нь нэн чухал байсаар ирсэн. Тэгвэл аймгийн Засаг дарга говийн сумдын иргэдэд мал, махаа борлуулах томоохон боломж Баянхонгор аймагт бий болсныг уулзалтын үеэр дуулгалаа.
 
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д айлчлах үеэр хэд хэдэн чухал хэлэлцээрт гарын үсэг зурсан. Түүний нэг нь Монгол Улсад мах боловсруулах үйлдвэр бүхий хорио цээрийг дөрвөн аймагт байгуулах ажил байсан. Тэгвэл энэхүү мах боловсруулах үйлдвэр бүхий хорио цээрийг Баянхонгор аймагт байгуулах боломжийг Баянхонгор айгаас УИХ-д сонгогдсон гишүүд бий болгож чаджээ.
 
Энэхүү мах боловсруулах үйлдвэр бүхий хорио цээрийг Өлзийт сумын нутаг дэвсгэрт 30 мянган га-д байгуулахаар болсон байна. Энд нийтдээ 100 орчим хүн ажиллах боломжтойн дээр малчнаас авсан малыг хорио цээрийн бүсэд шинжилгээнд хамруулж, тодорхой өвчлөлтэй бол бүрэн эмчлээд дотоодын болон гаднын зах зээлд нийлүүлнэ.
 
 
БҮХ БАГИЙН ДАРГА, ЭМЧ НАРЫГ БҮРЭН УНААЖУУЛНА
 
Хөдөөгийн багуудад төрийн болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүргэдэг хүмүүс бол багийн дарга, эмч нар. 2016 оноос өмнө төрийн анхан шатны нэгжид ажиллаж буй багийн дарга, эмч нарын асуудалд төдийлөн анхаараагүй байсныг уулзалтаар иргэд хэлж байна. Алсын дуудлага, шуурхай мэдээлэл хүргэх зэрэгт өөрийн гэсэн унаагүйгээс болж хугацаа алдах, хүний эрүүл мэнд хохирох гээд олон хүндрэл байсаар иржээ. Тиймээс говийн сумдын малчид, хөдөлмөрчид унаагүй байгаа багийн дарга, эмч нарыг унаажуулах талаар ямар ажил хийж байгаа талаар аймгийн Засаг даргаас тодрууллаа.
 
Тэгвэл энэ онд бүх багийн дарга, эмч нарыг шаардлага хангасан, чанартай унаагаар 100 хувь хангахаар шийдвэрлэж, холбогдох төсвийг суулгажээ. Энэ сард тендер зарлагдаж, хөдөөд багийн дарга, эмч нарын шинэхэн унаа эзэндээ очих аж.
 
Аймгийн Засаг дарга Г.Батжаргалаар ахлуулсан ажлын хэсэг энэ өдрүүдэд Баянговь, Баянлиг, Богд, Жинст, Өлзийт говийн сумдад ажиллалаа.
 
Аймгийн Засаг дарга дээрх сумдад таван сарын өмнө ажиллахдаа иргэд хөдөлмөрчидтэй уулзаж тэдний санал, хүсэлтийг хүлээн аваад байсан. Тэгвэл энэ удаагийн албан томилолтоор өмнө тавьсан иргэдийн санал хүсэлтийг таван сарын хугацаанд хэрхэн шийдвэрлэсэн талаарх мэдээллийг өгөх, 2019 оны төсвийн төсөлд хөдөөгийн сум, багийн иргэдийн зүгээс гаргаж буй саналыг авч, сум орон нутгийн төрийн байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа.
 
Дашрамд дуулгахад энэ удаагийн аймгийн Засаг дарга Г.Батжаргалын сумдын иргэд хөдөлмөрчидтэй хийсэн уулзалт ярилцаад өнгөрөх биш өмнөх уулзалтаар иргэдийн зүгээс тавьсан асуудал нэг бүрийг хэрхэн шийдвэрлэснээ тайлагнаж, цаашид юу хийх талаарх санал нэг бүрийг авч шийдвэрлэх үүргийг авч тодорхой хугацааны дараа мөн эргэн тайлагнахаараа онцлог байв.
 
Дөрөвдүгээр сарын байдлаар аймгийн хэмжээнд нийтдээ 202 мянган толгой мал зүй бусаар хорогдсон тоо байна. Гэвч өнгөрөгч сарын сүүлээр унасан хур тунадас газарт чийг өгч, малчдын сэтгэлийг сэргээжээ. Нөгөө талаар өнгөрсөн өвлийн бэлтгэлийг малчид, сум, аймаг сайн хангасан нь өвөл, хаврыг харьцангуй эрсдэл багатай давахад нөлөөлсөн байна. Нөгөө талаар нэг кг ноолуурын үнэ 100 мянган төгрөгөд хүрсэн нь малчдын хувьд таатай мэдээ юм. Тиймээс нар наашилж, ногоо өндийсөн энэ өдрүүдэд өвөл, хаврын тарчиг цагийг зутруухан өнгөрүүлсэн малчин түмний нуруу тэнийж, сэтгэл сэргэжээ. Гэхдээ хаа хаанаа хариуцлагаа сулруулалгүй ажиллахын чухлыг малчид төдийгүй сум, аймгийн удирдлагууд хүлээн зөвшөөрч байна.
 
 
Энэ онд Баянхонгор аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалт 36,2 тэрбум төгрөгөөр 23 ажил, арга хэмжээ, орон нутгийн төсвийн хөрөнгө 5,2 тэрбум төгрөгөөр 45 ажил арга хэмжээ хийхээр төлөвлөжээ. Эдгээр ажил, арга хэмжээ бүр иргэдийн амьжиргааг дэмжсэн, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн байна. Тухайлбал, Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөний хэмжээ 2017 онд нэг тэрбум орчим төгрөг байсан бол энэ онд 3,7 тэрбум болж өсчээ. Ингэснээр сумдын Сум хөгжүүлэх санд хуваарилагдах мөнгөний хэмжээ нэмэгдэж, сум өөрийн хэмжээнд төлөвлөсөн ажил арга, хэмжээг хийх боломжийг бий болгохын зэрэгцээ бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх боломжийг бий болгож байна. Энэ бүхэн 2016 онд хасах үзүүлэлттэй байсан Монгол Улсын эдийн засаг тогтвортой өсч 2017 оны эцэст 5,1 хувийн өсөлттэй гарсантай холбоотой.
 
Сумдад ажиллах үеэр иргэдийн зүгээс анхаарахыг хүссэн нийтлэг асуудлууд байв.
 
 
А ДАНСНЫ ЛАВЛАГААГҮЙ МАЛЧИД ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХОД ХҮНДРЭЛТЭЙ БАЙНА
 
Тухайлбал, малчдын тэтгэврийн насыг наашлуулсантай холбоотойгоор А данс хөтлөлтийн архивын лавлагааг авахад хүндрэлтэй байгаа юм. Малчдын ажилласан жилийг баталгаажуулахын тулд нэрийн дансыг үндэслэн тогтоодог. Гэтэл 1990-ээд оны эхэн үеийн төрийн байгууллагын үйл ажиллагааны сул байдлаас үүдэж олон малчны баримтууд архивд бүртгэгдээгүй, сум, багтаа устсан, алга болсон байдаг. Тухайн малчин тэтгэврээ тогтоолгохын тулд аймгийн төвд ирж архивын лавлагаа авах ёстой. Гэтэл лавлагааг авахад 14 хоног хүлээх, улмаар лавлагаа гарч ирээгүй нөхцөлд шүүхээр тогтоолгох гээд хүндрэлүүд байна. Тиймээс уг асуудлыг нэг мөр шийдэж малчдыг чирэгдүүлэхгүй байхад анхаарахыг хүсч байв. Энэ хүсэлтийн дагуу аймгийн Засаг дарга холбогдох газарт хууль журмын дагуу санал хүсэлтийг уламжлах, малчдыг чирэгдэлгүй болгох талаар тодорхой арга хэмжээ авч ажиллахаа илэрхийлж байлаа.
 
 
СУМДЫН АХМАДУУД ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗАРДАЛТАЙ БОЛЖЭЭ
 
Мөн сумдын ахмадын холбоод өөрийн гэсэн төсөвтэй болох, үйл ажиллагаа явуулах байрыг шийдвэрлэж өгөхийг аймгийн Засаг даргаас хүсч байв. Энэ дагуу тухайн сумын удирдлагуудтай зөвшилцөж сум тус бүрт Ахмадын байрны асуудлыг шийдвэрлэж өглөө. Ингэхдээ тухайн сум өөрийн нөөц бололцоондоо тулгуурлан харилцан адилгүй хугацаанд шийдвэрлэх юм. Аймгийн ахмадын холбоонд аймгийн төсвөөс нийтдээ 72 сая төгрөгийг төсөвлөдөг. Үүнээс аймгийн ахмадын холбоо сумын ахмадын холбооны тэргүүнүүдэд сар бүр 50 мянган төгрөгийг урамшуулал байдлаар олгож иржээ. Тиймээс энэ онд сумдын ахмадын холбоонд үйл ажиллагааны зардалд аймгийн төсвөөс нэг сая төгрөгийг хуваарилсныг сумдын ахмадуудад дуулгалаа.
 
 
СУМДЫН ХИЛИЙН ЦЭСИЙГ НАРИЙВЧЛАН ТОГТООНО
 
Сумдын хооронд хилийн цэс, нутаг бэлчээрийн маргаан гарсаар байна. Баянлиг, Өлзийт, Богд, Жинст зэрэг сумдад энэ маргаан тодорхой газруудад гарчээ. 2009 онд хилийн цэсийг тогтоож байсан юм. Тухайн үед өндөрлөг цэг, уулын оройгоос шулуун шугамаар хилийн цэсийг тогтоож байсан нь тухайн сумын малчны бэлчээр, өвөлжөөг нөгөө суманд оруулах нэг нөхцөл болжээ. Тиймээс аймгийн Засаг дарга Г.Батжаргал ажлын хэсэг томилж, тус ажлын хэсэг сум хоорондын хилийн цэсийг нарийвчлан тогтоох, ингэхдээ нутгийн иргэдийн нотолгоо, тухайн газар олон жил амьдарсан малчдын яриаг үндэслэн маргаантай байгаа сумдын удирдлага, малчид, ажлын хэсгийнхнийг байлцуулан маргааныг эцэслэж, хилийн цэсийн маргааныг нэг мөр шийдвэрлэхээ хэллээ.
 
 
Зарим сумдад багийн иргэдийн хооронд энэхүү маргаан мөн үүссэн байна. Холбогдох хуулиар баг нь засаг захиргааны нэгж болохоос нутаг дэвсгэрийн нэгж биш тул иргэд харилцан ойлголцох, сум, багийн удирдлагууд зохицуулалт хийх шаардлагатайг Засаг дарга онцоллоо.
 
 
БЭЛЧЭЭР АШИГЛАХ ЖУРМЫГ МАЛЧИД ДЭМЖИЖ БАЙНА
 
Хөдөөд тулгамдсан асуудал бэлчээр болоод байна. Бэлчээрийн даацыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэгт хаа хаанаа анхаарлаа хандуулж эхэлсэн. Малчдын зүгээс төрөөс зохион байгуулалт хийхийг хүсч байна. Яг энэ асуудлаар аймгийн ИТХ хуралдаж холбогдох журмыг гаргасан нь малдчын хувьд таатай мэдээ боллоо. Энэхүү журмын талаар аймгийн Засаг дарга мэдээлэл өгөөд, журамтай холбогдуулан Баянхонгор аймгийн бүх багийн иргэдээр хэлэлцүүлэхээр болсныг дуулгалаа. Энэ ажил энэ сарын 10-наас эхлэх юм.
 
Аймгийн ИТХ-ын хуралдаанаар Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах үлгэрчилсэн журмыг хэлэлцэн баталсан. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1.2, 52 дугаар зүйлийн 52.1, 52.2, 52.4-52.6, Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2, 21 дүгээр зүйлийн 1-д заасан харилцаанд нийцүүлэн боловсруулсан уг журмын хүрээнд сум бүр өөрийн нутаг дэвсгэрт тохирсон журмыг боловсруулан мөрдөж ажиллах юм.
 
Уг журмаар хонин толгойд шилжүүлснээр хоёр ам бүлтэй өрхийн 400 толгой, 3-4 ам бүлтэй өрхийн 500 толгой, зургаагаас дээш ам бүлтэй өрхийн 600 хүртэлх толгой малыг холбогдох татвараас чөлөөлөхөөр тусгасан. Харин дээрх тооноос хэтэрсэн бол хонин толгойд шилжүүлснээр тооцож татвар оногдуулах юм. Уг татварыг тухайн сумын бэлчээрийн санд төвлөрүүлж, төвлөрсөн мөнгийг тариалангийн чиглэлээр тодорхой бэлчээрийг хашааrуулах, уст цэгийг нэмэгдүүлэх, бэлчээрийн хортон мэрэгчтэй тэмцэх, үүл буудах зэрэг зөвхөн бэлчээрийн чанарыг нэмэгдүүлэх ажил, арга хэмжээнд зарцуулах юм.
 
 
МАЛ, МАХ БОРЛУУЛАХ ЗАХ ЗЭЭЛ НЭМЭГДЭНЭ
 
Баянхонгор аймаг өмнөд хөршид нэг сая толгой мал борлуулах хэлэлцээрийг хийгээд байсан ч өнгөрсөн өвөл, хавар Монгол Улсын хэмжээнд гарсан малын гоц халдварт өвчний улмаас уг хэлэлцээр хэрэгжих боломжгүй болоод байсан юм. Тиймээс цаашид мал аж ахуйн салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулах, малчдын малыг зах зээлд боломжийн үнээр нийлүүлэх нь нэн чухал байсаар ирсэн. Тэгвэл аймгийн Засаг дарга говийн сумдын иргэдэд мал, махаа борлуулах томоохон боломж Баянхонгор аймагт бий болсныг уулзалтын үеэр дуулгалаа.
 
 
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д айлчлах үеэр хэд хэдэн чухал хэлэлцээрт гарын үсэг зурсан. Түүний нэг нь Монгол Улсад мах боловсруулах үйлдвэр бүхий хорио цээрийг дөрвөн аймагт байгуулах ажил байсан. Тэгвэл энэхүү мах боловсруулах үйлдвэр бүхий хорио цээрийг Баянхонгор аймагт байгуулах боломжийг Баянхонгор айгаас УИХ-д сонгогдсон гишүүд бий болгож чаджээ.
 
Энэхүү мах боловсруулах үйлдвэр бүхий хорио цээрийг Өлзийт сумын нутаг дэвсгэрт 30 мянган га-д байгуулахаар болсон байна. Энд нийтдээ 100 орчим хүн ажиллах боломжтойн дээр малчнаас авсан малыг хорио цээрийн бүсэд шинжилгээнд хамруулж, тодорхой өвчлөлтэй бол бүрэн эмчлээд дотоодын болон гаднын зах зээлд нийлүүлнэ.
 
 
БҮХ БАГИЙН ДАРГА, ЭМЧ НАРЫГ БҮРЭН УНААЖУУЛНА
 
Хөдөөгийн багуудад төрийн болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүргэдэг хүмүүс бол багийн дарга, эмч нар. 2016 оноос өмнө төрийн анхан шатны нэгжид ажиллаж буй багийн дарга, эмч нарын асуудалд төдийлөн анхаараагүй байсныг уулзалтаар иргэд хэлж байна. Алсын дуудлага, шуурхай мэдээлэл хүргэх зэрэгт өөрийн гэсэн унаагүйгээс болж хугацаа алдах, хүний эрүүл мэнд хохирох гээд олон хүндрэл байсаар иржээ. Тиймээс говийн сумдын малчид, хөдөлмөрчид унаагүй байгаа багийн дарга, эмч нарыг унаажуулах талаар ямар ажил хийж байгаа талаар аймгийн Засаг даргаас тодрууллаа.
 
Тэгвэл энэ онд бүх багийн дарга, эмч нарыг шаардлага хангасан, чанартай унаагаар 100 хувь хангахаар шийдвэрлэж, холбогдох төсвийг суулгажээ. Энэ сард тендер зарлагдаж, хөдөөд багийн дарга, эмч нарын шинэхэн унаа эзэндээ очих аж.
 
 
 

2018-05-04 07:10:33