• 12 сарын 24, Мягмар гараг
2017-2018 оны хичээлийн жилд ЕБС-ын 12 дугаар ангийг 1211 хүүхэд төгсчээ
124 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

Баянхонгор аймгийн 2017-2018 оны хичээлийн жилийн Эрдмийн баяр өнөөдөр/2018.05.05/ болж байна.

ЕБС-аа төгсч буй төгсөгчдийн баярын арга хэмжээнд аймгийн Засаг дарга Г.Батжаргал оролцож үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ, “Монгол айл өрх бүрийн сайн сайхан, амар түвшин амьдрал, улс үндэстний хөгжил дэвшлийг эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, өрсөлдөх чадвартай бүтээлч монгол хүн бий болгоно. Түүнд хүрэх зам нь боловсрол юм. Боловсролоор дамжуулан бүтээлч, хариуцлагатай, ёс зүйтэй, мэдлэг чадвартай иргэнийг хөгжүүлэх нь суралцагч, сурган хүмүүжүүлэгч, эцэг эх, нийгмийн гишүүн та бидний хамтын үүрэг. Монголын залуу үе боловсрол мэдлэг, өрсөлдөх чадвараа эх орондоо төдийгүй хилийн чанадад нотлон “Дэлхийн монгол иргэн” тэр дундаа, “Хонгор нутгийн иргэн” болох цаг үе ирж байгаа гэдэгт би итгэдэг. Түүнийг та бүхэн авчирна гэдэгт эргэлзэхгүй байна. Нөгөө талаар сайн шавь төрүүлэх нь улс үндэстэндээ сурган хүмүүжүүлэгч нарын зүгээс оруулж буй үнэлж барашгүй хувь нэмэр, хөрөнгө оруулалт учраас амжилтаа ахиулж, шавь нараараа эх орноо, аймаг орон нутгаа чимэж, бахархаж явахын төлөө хичээн ажиллахыг уриалж байна” гэдгийг хэллээ.

2017-2018 оны хичээлийн жилд Баянхонгор аймагт ЕБС-д 16 мянга гаруй хүүхэд суралцаж байна. Үүнээс бага боловсролыг бүрэн эзэмшиж тавдугаар ангийг 1500 орчим сурагч, суурь боловсролыг 1200 гаруй хүүхэд, бүрэн дунд боловсролыг буюу 12 дугаар ангийг 1211 сурагч эзэмшин төгсөж байна.

2018-05-04 20:46:42