• 12 сарын 24, Мягмар гараг
ЕРӨНХИЙ САЙД БАЯНХОНГОРТ АЖИЛЛАЖ БАЙНА
143 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Баянхонгор аймагт хийж буй албан томилолт эхэллээ. 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан ажлын хэсэгт Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ц.Цогзолмаа, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн нар багтжээ.

Тэднийг аймгийн Засаг дарга Г.Батжаргал тэргүүтэй орон нутгийн. удирдлагууд төв талбайд угтан авч, Баянхонгор аймгийн цэргийн хүрээ жагсаж, хүндэтгэл үзүүлэв.

 

Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх болон үржлийн технологит ажил үйлчилгээний жилийн ажлын нээлтийг Баянхонгор аймагт хийлээ.

 

Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлал Баянхонгор аймгийн төрийн албан хаагчидтай хийх уулзалтаар үргэлжилж байна.

 

2018-05-07 21:34:29