• 12 сарын 24, Мягмар гараг
“ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ” СЭДЭВТ ЭРДЭМТДИЙН ӨДӨРЛӨГ 3 ДАХЬ УДААГАА БОЛОВ
117 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Германы Олон Улссын Хамтын ажиллагааны нийгэмлэгийн ЭТИС хөтөлбөр, “Орон нутгийн цогц хөгжлийн институттэй хамтран МУИС-ийн эрдэмтэн, профессоруудыг урьж аймгийн хэмжээний төрийн байгууллагуудын төрийн албан хаагчдын чадавхийг бэхжүүлэх сургалт, зөвлөгөөг үе шаттайгаар авч байгаа билээ.

Баянхонгор аймагт эрдэмтэдийн өдөрлөгийг 3 дахь удаагаа 2018 оны 05 сарын 30, 31-ний өдрүүдэд зохион байгууллаа. Энэ удаад аймгийн ИТХ, Засаг даргын тамгын газар, төрийн болон төсөвт байгууллагын удирдлагууд, Улын бүртгэлийн хэлтэс, Статистийн хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Онцгой байдлын газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Нэгдсэн эмнэлэг, Баянхонгор сумын ИТХ, ЗДТГ гэсэн 10 гаруй байгууллагын давхардсан тоогоор 260 гаруй төрийн албан хаагчдыг хамруулан сургалт зөвлөгөөг авч, чавхиа бэхжүүллээ.

Мөн энэ үеэр МУИС-ийн Олон Улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн Нийтийн удирдлагын танхимын Эрхлэгч, “Орон нутгийн цогц хөгжлийн институт”-ийн захирал, Проф.Др. Н.Бурмаа аймгийн 14-р цэцэрлэгт номын сан бий болгоход нь зориулан хандив өргөж, бяцхан эгдүүтэй хүүхдүүдэд бэлэг  өгөн баярлууллаа.

 

2018-06-03 23:34:09