• 12 сарын 24, Мягмар гараг
ХҮРЭЭМАРАЛД ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД НЭГДЭН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ХИЙЛЭЭ
105 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Дэлхийн банк, Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр МУ-ын Сангийн яамнаас хэрэгжүүлж байгаа "ТОГТВОРТОЙ АМЬЖИРГАА-3" төсөл Баянхонгор аймгийн Хүрээмарал суманд хэрэгжиж буй ИРГЭДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУРШИЛТЫН ТӨСӨЛ-ийн хүрээнд төрийн үйлчилгээний байгууллагуудын " Нэг цонх, нээлттэй хаалганы өдөрлөг"-ийг 05 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд зохион байгуулав.

Өдөрлөгт Аймгийн ЗДТГ, Сумын ЗДТГ, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Эрүүл мэндийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Татварын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Төрийн архивын тасаг, Аймгийн чадавх бэхжүүлэх багийн холбогдох мэргэжилтэнүүд оролцож иргэдэд нээлттэй үйлчиллээ.

Тус арга хэмжээг орон нутгийн телевизүүд газар дээр нь сурвалжилж ажиллажээ. Тус төрийн байгууллагын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Хүрээмарал сумын  таван багийн иргэд, малчдад төрийн үйлчилгээг түргэн, шуурхай, хүртээмжтэй хүргэв.

Энэхүү арга хэмжээг тухайн суманд очиж зохион байгуулснаараа онцлог болсон ба  ИНХ-ын ирц 60-70% тай байлаа.

 

2018-06-03 23:52:48