• 05 сарын 11, Ням гараг
ХОРШООДОД ҮНЭЛГЭЭ ХИЙЖЭЭ
186 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны удирдамжийн дагуу 03 сарын 01-ны өдрөөс 04 сарын 20 хүртэл хугацаанд хоршоодод үнэлгээ хийх ажлыг хийж холбогдох газраас хийжээ.
Удирдамжид заасны дагуу улсын бүртгэл бүхий хоршоодод үнэлгээг хийж 1-5 оноогоор дүгнэсэн бөгөөд Улсын бүртгэлийн хэлтэст бүртгэлтэй 256 хоршоо байгаагаас 189 хоршооны үйл ажиллагаанд үнэлгээ хийж, үйл ажиллагаа явуулдаггүй 67 хоршоог үнэлгээнд хамруулаагүй байна.

Үнэлгээ хийгдсэн нийт 189 хоршооноос:
- 4-5 оноотой тогтвортой өсөлттэй буюу загвар хоршоогоор 33,
- 3-4 оноотой хөгжиж байгаа хоршоо 44 ,
- 2-3 идэвхжиж байгаа хоршоо 95,
- 1-2 оноо идэвхгүй хоршоо 17, гэж тус тус үнэлэгджээ.


Үнэлгээний дүнгээр 1-3 оноо авсан хоршоодыг орон нутгийн зүгээс бодлогын хүрээнд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах талаар Сумдын Засаг даргын тамгын газар уламжилан, үнэлгээг Мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтнүүдтэй хамтран гүйцэтгэжээ.

 

 

 

2018-06-04 01:20:35