• 05 сарын 20, Даваа гараг
ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧДЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА, МЭРГЭЖЛИЙН ТҮВШИНГИЙН ҮНЭЛГЭЭГ ТОГТООХ АЖИЛ БАЯНХОНГОРТ ЭХЭЛЛЭЭ
52 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монгол Улсын ЗГХЭГ-аас явуулж буй Төрийн захиргааны албан хаагчдын үйл ажиллагаа, мэргэжлийн түвшингийн үнэлгээг тогтоох ажил өнөөдөр Баянхонгор аймагт эхэллээ. Тус үнэлгээг хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Засгийн газрын ахлах реферэнт н.Оюун ахлан яваа ба тус үнэлгээнд Баянхонгор аймгийн төрийн захиргааны тангараг өргөсөн 480 гаруй албан хаагчид оролцох юм.

Өнөөдөр маргааш хоёр буюу 11-р сарын 13, 14-ны өдрүүдэд аймгийн төвийн 231 төрийн захиргааны албан хаагчид гурван ээлжээр үнэлгээнд орно.

Баянхонгор аймагт тус ажлын хэсэг 17-ныг дуустал ажиллах ба энэ хугацаандаа ТЗ-ны албан хаагчидыг тест болон ярилцлага, ажил байдалтай нь танилцах шалгуураар үнэлгээг тогтоох аж.

ЗГХЭГ-аас томилогдсон энэхүү ажлын хэсэг энэ сарын 14-17-ны хооронд 5 чиглэлд хуваагдан бүх сумдын ТЗ-ны албан хаагчдын үнэлгээг тогтоохоор ажиллана.

 

2018-11-12 20:47:54